Warcraft болон Dota тоглоомны ялгаа.
Dota гэдэг нь Defense of the Ancient гэсэн үгний товчлол ба хамгийн анх Warcraft 3:Reign of Chaos гэдэг анги дээр нь нэгэн хүн хийж байсан ба энэхүү Dota-гаа Starcraft тоглоомны "Aeon of Strife" гэдэг газраас нь санаа аван бүтээж байсан байна. Тэгээд дараа сүүлд Warcraft 3: Frozen Throne гарах үед дагаж хамт гарсан ба Dota Allstar гэх мэтээр нэрлэгдэж байгаад Icefrog гэх хүн 2005 оноос хойш дан Dota гэх нэршилтэй болгон хөгжүүлж ирсэн байна.
За одоо хүмүүсийн хамгийн том гаргадаг алдаа нь бол 2 тоглоомны түүхийг хольж солих явдал юм. Дота-г ид нээлтээ хийж байх үед Warcraft тоглоом маань аль хэзийн өөрийн гэсэн агуу том түүхтэй маш олон ангиудаа гаргасан байсан юм. Харин сүүлд орж ирсэн нөхдүүд Warcraft-ийн түүхийг нь мэдэлгүйгээр шууд Dota-г тоглож эхэлснээс хойш Warcraft-ийг зөвхөн Дота-д зориулж хийсэн гэх мэт буруу ташаа ойлголттой болсон явдал юм. Дота гэгдэх мап нь зөвхөн Warcraft-ийн баатар цэргүүдийн модел-ийн л ашиглаж хийсэн энгийн л нэгэн мап байсан ба саяхан 2013 онд Dota 2 хэмээн нэрийдэж тусдаа бие даасан тоглоом болон хөгжсөн юм.
Тэгэхлээр залуучууд ялангуяа шинэковууд Warcraft-ийн саяхан гарсан кино-г харчаад Axe байна. Тролл байна гэх мэт сонин сонин зүйл ярихгүй байж бид хэдийгээ тайван байлгаарай Баярлалаа.
ongiroo shees ve
ReplyDeleteHaha, tehh taivan bailgaarai.
ReplyDelete