Blizzard Entertaiment -ийн хамгийн том нүүр царай болсон “WarCraft” тоглоомыг мэдэхгүй тоглоомчид гэж үгүй. Харин уг тоглоомын анхны хувилбар хэзээ гарч, ямар ямар үе шатуудыг туулсныг мэддэггүй тоглоомчид байдаг байх. Тэдгээр хүмүүст зориулан “WarCraft” цувралын түүхийг цухасхан дурдъя.
Warcraft: Orcs & Humans (1994)
1991 онд Silicon & Synapse нэрээр нээгдэж, 1994 онд Chaos Studios нэртэй болж өөрчлөгдөж байсан ч төд удалгүй Blizzard Entertainment нэртэй болж бидний тоглох дуртай тоглоомыг бүтээсэн студи маань нээгдэж байж ээ. Тус жилдээ анхны бүтээлээ туурвисан тэд анхны бүтээлдээ WarCraft: Orcs & Humans нэрийг өгсөн. Уг бүтээл нь зураглалын хувьд тийм ч сайнгүй харагдаж байгаа хэдий ч тухайн үедээ бол хаана ч гологдохгүй бүтээл байсныг мартаж болохгүй. Тоглоомын ерөнхий зарчим нь бидний мэдэх WarCraft: Frozen Throne -ын эхлэлийг тавьсан, адилхан зарчимтай юм. Мод, алт цуглуулах, цэрэг үйлдвэрлэх, цэргүүдээ хөгжүүлэх гэх мэт. Нэг иймэрхүү байдалтайгаар алдарт цувралын эхний бүтээл цацагдаж байж.
1995 онд буюу анхны цувралаас нэг жилийн дараа тоглоомын хоёр дугаар цувралыг WarCraft II: Tides of Darkness нэртэй гаргаж ээ. Энэхүү цувралд нэмэгдсэн онцлох зүйлс нь агаарын болон усны цэргүүд нэмэгдсэн нь юм. Мөн эдгээрээс гадна олон зүйлс шинэчлэгдэж, сайжирсан нь лавтай.
Warcraft III: Reign of Chaos (2002)
6 жил завсарласны дараа Blizzard тус цувралын 3 -р ангийг туурвисан нь маш том хөгжил
хөгжил болсон байлаа. Тоглоомын ерөнхий тоглолт хэвэндээ байсан ч хамгийн том онцлох зүйл нь тоглоомын зураглал байв. Өмнөх цувралаасаа хэд дахин илүү зураглалтай болсон энэ үеэс эхлэн WarCraft тоглоомыг тоглогчид дэлхий даяар тархаж эхэлсэн. Тэдний ч гэсэн нэг нь би болон та байх.
Warcraft III: The Frozen Throne (2003)
World of Warcraft (2004)
Ийнхүү стратегийн тоглоомын хөгжлөө зогсоосон Blizzard 2004 онд MMORPG гэсэн шинэ тоглоомын төрлийг бүтээж тэр төрөлдөө багтах тоглоом бүтээсэн нь бидний хэлж заншсан WOW (World of Warcraft) тоглоом байв. Хэдий Frozen Throne тоглоомоос хойш шинэ хувилбар гаргаагүй ч Frozen Throne тоглоомын шинэ нэмэлтүүд, өргөтгөлүүдийг гаргасаар байсан. MMORPG гэдэг нь Massively multiplayer online role-playing буюу орчуулбал олон хүн онлайнаар дүр бүтээх, тоглоом доторх хиймэл ертөнцөд өөрийгөө үүсгэн түүн дотроо амьдрах гэсэн утгатай тоглоомын төрөл юм. Ийм тоглоомын төрөлд багтдаг тоглоомууд хэзээ ч дуусна гэж байдаггүй бөгөөд тоглогч та тоглоом дотроо орон амьдарч буйтай ялгаагүй аж. Ийм учраас олон тоглогчдын сайшаалыг хүртдэг ч сайныг дагаж саар гэгчээр олон муу мэдээллүүд сонсогдож эхэлсэн байлаа.
World of Warcraft: The Burning Crusade (2007)
Шинэ зүйлд хүч сорьсон Blizzard -н бүтээл санаснаас илүү үр дагавар авчирсан ч тоглогчдыг уйдаахгүй, улам илүү сонирхлыг нь төрүүлэх үүднээс WOW: The Burning Crusade хувилбарыг 2007 онд худалдаанд гаргав. Тус цувралд олон шинэлэг зүйлс, том ертөнц, шинэ чадварууд гээд л хэлж баршгүй их зүйл нэмэгдсэн байв.
World of Warcraft: Wrath of the Lich King (2008)
Яг нэг жилийн дараа WOW -н шинэ цуврал гарсан нь өмнөх цувралаасаа хэд дахин илүү гайхалтай бүтээл болсон байв. Ердөө нэг жилийн дараа зарагдаж эхэлсэн хэдий ч олон тоглогчдын сайшаалыг хүртэж тэр ч байтугай өдийг хүртэл WOW -н шилдэг цувралын тоонд багтсаар байна. Хуучинсаг үзэлтэй хүмүүс ер нь ихэвчлэн энэхүү цувралд дуртай байдаг.
Үүнээс хойш WarCraft тоглоомын цуврал бүтээгдээгүй ч, World of Warcraft -н цуврал олонтаа бүтээгдсээр байна. 2010 онд Cataclysm, 2012 онд Mists of Pandaria, 2014 онд Warlords of Draenor бүтээгдсэн бол ирэх жил буюу 2016 онд World of Warcraft: Legion цуврал нээлтээ хийхсэн байна.
2014 онд Blizzard бас нэгэн тоглоомын ангиллыг буюу Collectible card game төрлийг нээж уг ангилалдаа Hearthstone: Heroes of Warcraft тоглоомыг бүтээсэн нь тоглогчдыг мөн адил өөртөө татсаар байна. Сонирхуулж хэлэхэд WarCraft цувралын тухай кино ирэх 2016 онд нээлтээ хийх гэж байгаа ба тус киноны зохиолд WarCraft: Orcs & Humans цувралд өгүүлэгддэг түүхийн талаар гарна гэсэн цуу яриа бий.
WarCraft (2016) киноны трэйлэр:
0 comments:
Post a Comment