Анхны титан хэзээ, яагаад бий болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ домогт анхны титаны нэрийг Амантул /Aman’Thul/ гэж нэрлэжээ. Анхандаа Амантул цор ганцаараа байж, гэхдээ тэр зүрх сэтгэлдээ өөрийнх төрлийн титан байх ёстой гэдгийг мэдэрч байжээ. Тиймээс тэр бусад титануудыг олохоор Түнэр Харанхуйн Тэртээ /Great Dark Beyond/ дэх түмэн гаригсыг судалж эхэлжээ. Түүний даалгавар бэрх бөгөөд ганцаардам байсан ч, тэр огт шантарсангүй. Тийнхүү судлах явцдаа гариг бүхэн өөрийн гэсэн сүнс сүлдтэй бөгөөд өөрөө тэдний нэг юм гэдгээ ойлгожээ. /Цаашид гаригуудын унтаж буй сүнс сүлдийг
Амин сүнс, сэрсэн сүнс сүлдийг Титан гэх болно./
Амин сүнс, сэрсэн сүнс сүлдийг Титан гэх болно./
Амин сүнсийг сэрээх ажил амар хялбар байсангүй. Гариг ертөнцийг уйгагүй арчилж, тордож, амьдралыг нь цогцлоож байж сая амин сүнсүүдийг сэрээж чаджээ. Улмаар түүний сэрээж, хүмүүжүүлсэн титанууд Амантулын ажилд туслах болсон байна.
Амантулын сэрээсэн ах дүүс нь хожим Пантеон /Pantheon - Бурхдын сүм гэсэн Грек үг/ гэж нэрлэгдэх болжээ. Пантеонууд байгальд өгөөмрөөр хандаж, амьд биесийн зохицол, тэнцвэрт байдлыг бий болгожээ. Тэд мөн байгалийн өсөлт хөгжлийг, далдын ид шидтэй хослуулсан байна. Бас тэд өөрсдийн зүйрлэшгүй хүч чадлаа ашиглан, гариг ертөнцүүд дээрхи амьд биетүүдийн хоорондын сөргөлдөөнийг зохицуулж, амар амгаланг авчирч байлаа.
Гэхдээ Пантеонууд бусад титануудаа сэрээх гол зорилгоо огтхон ч умартаагүй ажээ. Учир нь тухайн гариг дээр амар амгалан байдал, амьдралын хөгжил цэцэглэлийг авчирч байж л эцэст нь тухайн гаригийн амин сүнс сэргэж, титануудын эгнээнд нэгддэг ажээ. Олон гариг дээр энэхүү уйгагүй ажиллагаагаа явуулахдаа дараах тогтсон дарааллаар хийдэг болжээ.
- Эхлээд тухайн гариг дээрхи хэнд ч захирагддаггүй, уур хилэнгээр дүүрсэн элементэн биетүүдийг тоог цөөлөх, тархацыг нь хязгаарлах
- Дараа нь байгалийн тогтоцуудыг шинэчлэх, өндөр уулс, уудам тэнгис, цэнхэр тэнгэрийг бүтээх
- Дараа нь бүтээсэн байгаль дээрээ шинэ амьдрал, шинэ амьтдыг бий болгоно
- Эцэст нь тэрхүү шинээр бүтээсэн ертөнцийнхөө сүнс сүлдийг дуудаж, амин сүнсийг сэрээхийг оролдоно. Гэхдээ энэ нь ихэнхдээ бүтэлтэй болдоггүй ажээ.
- Дараа нь байгалийн тогтоцуудыг шинэчлэх, өндөр уулс, уудам тэнгис, цэнхэр тэнгэрийг бүтээх
- Дараа нь бүтээсэн байгаль дээрээ шинэ амьдрал, шинэ амьтдыг бий болгоно
- Эцэст нь тэрхүү шинээр бүтээсэн ертөнцийнхөө сүнс сүлдийг дуудаж, амин сүнсийг сэрээхийг оролдоно. Гэхдээ энэ нь ихэнхдээ бүтэлтэй болдоггүй ажээ.
Бүтэлгүй боллоо гээд Пантеонууд тэдгээр гаригуудыг орхидоггүй ажээ. Хэзээ нэгэн цагт амин сүнс нь сэргэнэ гэж итгэж найдан, тэдгээр гаригийг хамгаалж, сэргээж байдаг юмсанж. Ингэж харж хамгаалахын тулд Титанууд тухайн гариг дээр аварга том төхөөрөмжүүдийг бүтээж, байрлуулжээ. Тэр төхөөрөмжийн тусламжтайгаар титанууд бусад гариг дээрхи амьдрал, түүний хөгжил, үйл явцыг хянаж чадах болжээ.
Мөн Амантул энэ хянах ажилдаа ер бусын огторгуйн биет болох Констеллар /constellar/-уудаар туслуулах болжээ. Констелларууд нь гариг ертөнцүүдийг ажиглаж, хэвийн бус зүйл ажиглагдвал Титануудад мэдэгдэх үүрэгтэй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд төхөөрөмжөө ашиглан тухайн гариг ертөнц дээр үүссэн гаж хөгжлийг цэвэрлэх боломжтой байдаг ажээ.
Цаг хугацаа өнгөрөх тутам Пантеонууд улам л цөөн амин сүнсүүдийг илрүүлдэг болжээ. Гэхдээ тэд мохсонгүй. Тэд хязгааргүй уудам огторгуйн нэгээхэн жижигхэн мухарт л эргэлдэж байгаагаа ойлгож байлаа. Бас тэд түнэр харанхуйд /Great Dark/ юу нуугдаж байгаа талаар огтхон ч төсөөлөлгүй ажээ.
Пантеонууд
1. Амантул /Aman’Thul/ - Пантеоны удирдагч
2. Саргерас /Sargeras/ - Пантеоны хамгаалагч
3. Агграмар /Aggramar/ - Саргерасын дэслэгч
4. Ионар /Eonar/ - Амь сахигч
5. Казгорот /Khaz’goroth/ - Газрын бүтээгч, дархлагч
6. Норганон /Norgannon/ - Мэдлэг болон шидийг хадгалагч
7. Голганет /Golganneth/ - Тэнгис, тэнгэрийн эзэн
2. Саргерас /Sargeras/ - Пантеоны хамгаалагч
3. Агграмар /Aggramar/ - Саргерасын дэслэгч
4. Ионар /Eonar/ - Амь сахигч
5. Казгорот /Khaz’goroth/ - Газрын бүтээгч, дархлагч
6. Норганон /Norgannon/ - Мэдлэг болон шидийг хадгалагч
7. Голганет /Golganneth/ - Тэнгис, тэнгэрийн эзэн
Констелларууд нь гариг ертөнцүүдийг ажиглаж, хэвийн бус зүйл ажиглагдвал Титануудад мэдэгдэх үүрэгтэй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд төхөөрөмжөө ашиглан тухайн гариг ертөнц дээр үүссэн гаж хөгжлийг цэвэрлэх боломжтой байдаг ажээ.
төхөөрөмжийн тусламжтайгаар титанууд бусад гариг дээрхи амьдрал, түүний хөгжил, үйл явцыг хянаж чадах болжээ.
Констелларууд нь гариг ертөнцүүдийг ажиглаж, хэвийн бус зүйл ажиглагдвал Титануудад мэдэгдэх үүрэгтэй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд төхөөрөмжөө ашиглан тухайн гариг ертөнц дээр үүссэн гаж хөгжлийг цэвэрлэх боломжтой байдаг ажээ.
7. Ор хоосны эзэд ба Хуучин бурхдын үүсэл
/The Void Lords and the birth of the Old Gods/
/The Void Lords and the birth of the Old Gods/
Их тэсрэлтийн долгионд ор хоосны энергиэс тасран цацагдсан харанхуйн энергийн хэлтэрхийнүүдээс Ор хоосны эзэд /Void Lords/ анх үүссэн байна. Ор хоосны эзэд нь одоогийн сансар огторгуй үүссэн цагаас хойш буюу титануудаас хамаагүй урт удаан хугацаанд оршин тогтносоор байгаа билээ. Анхны титан сэрсэн хийгээд, бусад титануудаа сэрээхээр гаригаас гариг дамжин аялсан энэ бүх үйл явцыг тэд чимээгүйхэн ажигласаар байжээ. Харанхуйн энерги нь бусад энергийг сорж өөртөө нэгтгэж чадахаас, өөрөө энерги бүтээх, үүсгэх боломжгүй энерги юм. Харанхуйн энергиэс бүтсэн ор хоосны эзэд титануудын үүсгэж, бүтээж байгаа амьдралын, гэрлийн энергийг сорохын тулд гариг эрхсийн амин сүнсийг харанхуйн энергиэрээ хордуулахад хангалттай болохыг ойлгожээ.
Ийнхүү гариг эрхсийн төлөөх титан, ор хоосны эздийн нууцхан тэмцэл эхэлсэн байна. Огторгуйн нэг захаас титанууд гариг эрхэсийг амилуулж, амьдрал хайрлаж байсан бол нөгөө захаас нь ор хоосны эзэд гариг эрхсийг харанхуйн энергиэрээ хордуулсаар байжээ. Нэгэнт сэрчихсэн титануудыг харанхуйн энергиэр хордуулах бараг боломжгүй тул тэд унтаж буй амин сүнс бүхий гариг эрхсийг эрэлхийлдэг байв. Гэвч амин сүнс бүхий гариг эрхсийг яаж олохоо мэдэхгүй тул тэд тааралдсан гариг болгондоо харанхуйн энергиэ нэвт шингээгээд явдаг байлаа. Огторгуйн хичнээн гариг эрхсийг харанхуйн энерги бүрхсэн хийгээд хичнээн амин сүнс харанхуйн энергид хордож, ор хоосны эздээ тухайн гаригийн энергиэр тэжээж байгааг мэдэх боломжгүй юм. Энэхүү хордсон амин сүнснүүдийн үлдэгдлийг өнөө үед бид хуучин бурхад /old gods/ гэдэг нэрээр мэдэх билээ.
Хэдийгээр Титанууд харанхуйн энергийн талаар дохио авсан байсан ч, түүний талаар хангалттай ойлголтгүй байлаа. Тэгээд ч Пантеоны анхаарал өөр зүйл дээр буюу Хойд насны эрчлүүрээс /Twisting Nether/ тасралтгүй төрсөөр байгаа чөтгөрүүдийг дарах дээр төвлөрчихсөн байсан тул энэ талаар нэг их тоосонгүй.
8. Чөтгөрүүд
Түнэр харанхуйн тэртээд /The Great Dark Beyond/ амьдрал эхэлж байхад Хойд насны эрчлүүрт /Twisting Nether/ бас амьдрал үүсч байжээ. Гэрэл, түнэр харанхуйн зааг дээр гэрэл болон харанхуйн энергийн нөлөөлөл дор үүссэн эдгээр биетүүдийг чөтгөр гэх аж. Чөтгөрүүд өөрсдийн хүч чадлаа дур зоргоороо ашиглах бөгөөд ихэнхи нь ямар ч зорилгогүйгээр харснаа сүйтгэж байдаг бол зарим нь мөхлийн шидийг /fel magic/ судалж, эзэмшсэн байдаг аж. Эдгээр хүчирхэг чөтгөрүүд мөхлийн шидээ ашиглан эрт баларын үеэс л бодит ертөнцүүдэд нэвтэрч, тэндэх соёл иргэншлийг устгаж, гай гамшиг тарьсаар иржээ.
Энэхүү хүчирхэг, ухаалаг чөтгөрүүдийг натрезим /nathrezim/ гэх бөгөөд өнөө үед айдсын эзэд /dreadlords/ гэдэг нэрээр нь бид нар мэдэх билээ. Тэд сүүдрийн шидийг /shadow magic/ ашиглан амьд биесийг харааж, оюун ухааныг нь бохирдуулан шинэ бөгөөд хорон чөтгөрүүдийг бий болгодог ажээ.
Бас үүнээс өөр төрлийн хүчирхэг чөтгөрүүд бий. Эд бол замдаа дайралдсан бүхнийг хэмх цохидог, устгах, хөнөөх төрлийн хүчийг агуулсан чөтгөрүүд юм. Жишээ нь Pitlords бол өөрөөсөө хүч сул дорой чөтгөрүүдийг эрхэндээ оруулж, тэдгээрээр дамжуулан бодит ертөнцөд ноёрхлоо тогтоодог.
Пантеонууд гариг ертөнцүүдийг сэргээх явцдаа чөтгөрүүдийн энэ дайралтыг мэдсэн бөгөөд амьдралыг сүйтгэж байгаа энэхүү хүчийн эсрэг өөрсдийн хамгаалагч, гайхамшигт дайчин Саргерасыг тавьжээ. Мөн сайхан сэтгэлт титанууд тухайн гариг ертөнцийг чөтгөрүүдийн савраас бүрэн чөлөөлтлөө цуцалтгүй тэмцэж байлаа.
0 comments:
Post a Comment