Пантеоны хүчирхэг титануудын дунд Саргерас хүч чадал, эр зоригоороо ялгарч байлаа. Энэ чанар нь түүнийг чөтгөрүүдийг устгах үүрэгт ажилд оноожээ. Удалгүй тэр эмх замбараагүй, хувирамтгай энерги бүхий гаригуудыг илрүүлжээ. Энэ л гаригууд дээр Хойд насны эрчлүүрийн /Twisting Nether/ нөлөөлөл их байсан бөгөөд чөтгөрүүд эдгээр гаригуудаар дамжин Түнэр харанхуйн тэртээд /Great dark beyond/ орж ирдэг байжээ.
Олон зууны турш Саргерас эдгээр гаригууд дээр очиж, амьд бүхнийг хамгаалан, чөтгөрүүдтэй тулалдаж байлаа. Түүний дайснууд хэрхэн соёл иргэншлүүдийг түйвээж, соёлт түмнийг үзэн ядалт, галзуурал, солиорлын боол болгож байгааг Саргерас харж байв. Ийм аймшигт сүйрлүүдийг харсаар, тэр өөрийнхөө хэр хүчин мөхөс болохыг мэдэрч эхэлжээ. Даалгавраа хүлээж авахаас өмнө гариг ертөнцүүдэд ийм адын зүйлс шүглэсэн байх юм чинээ төсөөлөөгүй ажээ.
Гэсэн хэдий ч чөтгөрүүд эмх журамгүй, эв нэгдэлгүй тул Саргерас нэг нэгээр нь амархан дийлж, устгаж байв. Энэ олон тулааны явцад зарим чөтгөрүүд Ор хоосны энергиэс /Void energy/ ашиглах чадвартай болохыг тэр гадарлах болсон байна. Улмаар ор хоосны энерги хаанаас үүсдгийг, мөн түүнийг сансраар нэг тархсан хар хүчин тахал мэт энд тэндгүй тараадаг болохыг мэдэж авчээ.
Энэ хар хүч бол Ор хоосны эзэд /Void lords/ бөгөөд чөтгөрүүдээс хол илүү хүчирхэг байлаа. Ор хоосны эзэдтэй зэргэлдээ байх нь л Саргераст дэндүү их асуудал тарьж байлаа. Ор хоосны эзэд хэр их хүч чадалтай бол? Тэдний оршин байгаа нь орчлон ертөнцөд хэр уршигтай болох талаар Саргерас их цэгнэжээ.
Энэхүү санаа зовоосон асуудлын хажуугаар Саргерас чөтгөрүүдтэй хийх дайнаа үргэлжлүүлсээр л байв. Бас Пантеоны орчлон ертөнцийг бүтээх, унтаж буй титануудыг олж илрүүлэх ажил саадгүй урагшилсаар л байв. Учир нь мөхөж буй гаригуудыг Саргерас анх түрүүлэн олж, түүн дээрх чөтгөр болон бусад муу муухай бүхнийг цэвэрлэсний дараагаар Пантеонууд ирж, амьдралыг цогцлоодог байлаа. Өөрөөр хэлбэл амьдралыг бүтээхийн тулд Саргерас хамгийн түрүүнд муу муухайтай нүүр тулж, түүнтэй тэмцэлдэж байв.
Цаашлах тусам чөтгөрүүдийн тэмцэл эрчимжиж, шинэ олдож буй гариг эрхсүүд улам бүр ухмэл, мөхмөл болсоор байлаа. Бас эдгээр гариг эрхсүүд дээрхи чөтгөрүүдтэй Саргерас урьд нь тулж байсан мэт санагдах болжээ. Учир нь бодит ертөнц дээр устгасан чөтгөрийн сүнс Хойд насны эрчлүүррүү /Twisting Nether/ буцаад, улмаар шинэ биеийг олон нээгдэж, цэвэрлэгдээгүй өөр гариг ертөнцөд дахин гарч ирдэг ажээ.
Чөтгөрүүдийг бүрэн устгах ганц зам нь Хойд насны эрчлүүрт, эсвэл харанхуйн хүчний энерги нэвт шингэсэн газруудад чөтгөрүүдийг устгах байлаа. Гэвч Саргерас энэ талаар хараахан олж мэдээгүй байсан аж. Тэр өөрийнх нь хуучин тактик тийм ч үр дүнтэй биш байгааг л мэдэж байлаа. Чөтгөрүүдийг устгах бус, тэднийг бөөгнүүлэн хорих хэрэгтэй байлаа.
Чөтгөрүүдтэй тулахад улам бүр хэцүү болж байгааг ойлгосон Пантеонууд Саргераст туслуулахаар Аграмарыг /Aggramar/ явуулжээ. Аграмарт дайн тулааны туршлага байгаагүй ч, хурдан суралцаж, удалгүй титанын дайчдын итгэлт дэслэгч болжээ. Олон мянган жил тэд мөр зэрэгцэн тулалдаж, чөтгөрүүдийн түрэлтэд нэвтэршгүй хаалт болсон байна.
Аграмарыг удирдах, тулалдах чадвартай болмогц, Саргерас чөтгөрүүдийг бүрэн устгахын тулд Хойд насны эрчлүүрт /Twisting Nether/ нэвтрэх арга замыг хайж эхэлжээ. Судалгааны явцад Саргерас энэхүү үл мэдэгдэх орон зайн талаар бүрэн таньж чадаагүй ч, зарим нэгэн ор хоосны энергийг удирдах арга ухааныг эзэмшиж чаджээ. Энэ мэдлэгээ ашиглан Саргерас Хойд насны эрчлүүрийн хэсэгхэн газрыг бодит ертөнцүүдтэй холбосон зам үүсгэж, тухайн газраас гарах бүх гарцуудыг нь хааж чаджээ. Энэ нь чөтгөрүүдийг дахин төрөхөөс сэргийлсэн шорон болж, бодит ертөнцөд устгагдсан чөтгөрүүд энэхүү шоронд түгжигдсэн байна. Хожим нь энэ шоронг Мардум хэмээн нэрлэх болжээ. /Demon hunter leveldeh ued bid nar Mardumaar neleed hessen bh/
Аграмар, Саргерас хоёрын ажил үйлс урагшилсаар нэг мэдэхэд өнөөх шорон чөтгөрүүдээр дүүрч, тэнд хуралдсан сөнөөгч энерги /fel energy/ хэт их болсноор, зарим нэгэн замууд нь тэр их сөнөөгч энергийг дийлэлгүй задарч, ногоон гэрлээр цацарч эхэлсэн байна. Ингэснээр шорон маань түнэр харанхуйд гэрэлтэх ногоон од шиг гялалзах болжээ. Саргерас, Аграмарын чармайлт сансар огторгуйд энх тайвныг авчирч, Титанууд амьдралыг бүтээсээр байжээ.
10. Ор хоосны хүч
Пантеонууд гариг эрхсийн амин сүнсүүдийг хайж байх хооронд Саргерас, Аграмар хоёр чөтгөрүүдийг ангуучлах ажлаа үргэлжлүүлсээр байв. Хоёр баатар маань салж явбал илүү олон гаригийг, илүү хурдан хамгаалж чадах тал дээр санал нэгдэж, тусламж хэрэгтэй үедээ хамтарч байхаар болж, өөр өөрийн замаар явжээ.
Саргерас түнэр харанхуйд аялж явахдаа ор хоосны хүйтэн энергиэр бүрхэгдсэн, гадаргуу нь хатаад хав хар болчихсон гаригийг олжээ. Тэнд л Саргерас анх удаа урьд нь харж байгаагүй, ор хоосны энергиэр бүрхэгдсэн хүчирхэг биетүүдийг харжээ. Энэ бол Хуучин бурхад /The old gods/ байлаа.
Нойрсож буй титан буюу тухайн гаригийн амин сүнс ихэвчлэн сайхан зүүд зүүдэлж байдгийг Саргерас мэдэх билээ. Гэхдээ энэ гаригийн амин сүнс хар дарсан зүүдэнд хүлэгдсэн болохыг, энэхүү хар дарсан зүүдийг эдгээр үл таних биетүүд /Old gods/ үүсгэж, амин сүнсийг хар хүчээрээ хордуулж, харааж байгааг, хэрэв энэ амин сүнс сэрэх юм бол дийлдэшгүй ад зэтгэр болон амилахыг Саргерас ойлгожээ. Үүний эсрэг ямар ч хүч, тэр байтугай Пантеон тэр чигээрээ тэмцээд ч дийлэхгүй болохыг, цаашлаад энэ ад зэтгэр ор хоосны эздэд /Void lords/ мөнхөд зүтгэж, хорвоо ертөнцүүдийн бүхий л энергийг ховх сорж, улам бүр хүчирхэгжсээр байхыг ч Саргерас бас ойлгожээ. Титануудын дийлдэшгүй хүчит баатар маань анх удаа л айдас гэдгийг мэдэрчээ.
Нойрсож буй титан буюу тухайн гаригийн амин сүнс ихэвчлэн сайхан зүүд зүүдэлж байдгийг Саргерас мэдэх билээ. Гэхдээ энэ гаригийн амин сүнс хар дарсан зүүдэнд хүлэгдсэн болохыг, энэхүү хар дарсан зүүдийг эдгээр үл таних биетүүд /Old gods/ үүсгэж, амин сүнсийг хар хүчээрээ хордуулж, харааж байгааг, хэрэв энэ амин сүнс сэрэх юм бол дийлдэшгүй ад зэтгэр болон амилахыг Саргерас ойлгожээ. Үүний эсрэг ямар ч хүч, тэр байтугай Пантеон тэр чигээрээ тэмцээд ч дийлэхгүй болохыг, цаашлаад энэ ад зэтгэр ор хоосны эздэд /Void lords/ мөнхөд зүтгэж, хорвоо ертөнцүүдийн бүхий л энергийг ховх сорж, улам бүр хүчирхэгжсээр байхыг ч Саргерас бас ойлгожээ. Титануудын дийлдэшгүй хүчит баатар маань анх удаа л айдас гэдгийг мэдэрчээ.
Титанууд гаригуудын амин сүнсүүдийг хайж байгаагийн адилаар Ор хоосны эзэд ч мөн хайж байгааг, мөн ор хоосны энерги нойрсож буй титаныг мангас болгон сэрээх чадалтайг Саргерас энэ үед л ухаарсан байна. Бодит баталгаа нь түүний нүдний өмнө илхэн байлаа. Өөрийнх нь төрлийн нэгнийг хэрхэн аймшигт мангас болгон хувиргаж байгааг харсан Саргерасын шаналал, уур хилэн дээд цэгтээ хүрч, тэрээр хамаг анхаарлаа хар гаригруу хандууллаа. Энэ үед Саргерас чөтгөрийн дүрсэд /demon’s form/ анх удаа хувирчээ. Хараагдсан титаныг ад зэтгэр болон амилахаас нь өмнө устгах ганцхан зам байгааг Саргерас ойлгожээ. Тэрээр илдээ өргөн, хамаг уур хилэнгээ шингээсэн ганцхан далайлтаар хар гаригийг 2 хэсэг болгон хуваажээ. Энэ үед хуучин бурхдын хуримтлуулсан ор хоосны энерги дэлбэрч, амилж байсан титаныг устгасан байна.
Хар гаригийг устгасны дараа бусдадаа анхааруулахаар Саргерас нэн даруй Пантеон руу буцаж, Аграмарыг ч дуудуулжээ. Саргерас үзсэн харснаа хэлэхэд, титанууд сонссон зүйлдээ ялангуяа Саргерасын хэт түрэмгий үйлдлийг сонсоод цочирджээ. Тэд Саргерасыг өөрийн төрлийн нэгнээ устгасанд буруутгаж, бусад титануудаа дуудаж туслуулах ёстой байсан хэмээн үзжээ. Хараагдсан титаны хараалыг ямар нэгэн аргаар арилгах арга зам байх ёстой талаар маргажээ.
Хэдийгээр Саргерас зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авсан талаараа уйгагүй тайлбарласан боловч титанууд түүнийг нь ойлгосонгүй. Учир нь бусад титанууд Саргерасын харсныг хараагүй, ор хоосны хүч болоод чөтгөрүүдийн талаар Саргерас шиг мэдлэг, туршлага хуримтлуулаагүй байлаа. Тэд тийм хүчирхэг хараалын хүч байж болох талаар огтхон ч төсөөлөхгүй байв.
Хэрэв хуучин бурхад ганц л гаригийн амин сүнсийг хараалаар амилуулж чадах юм бол цаашдаа хараалаар амилах мангасуудын тоо улам олширно, тэр цагт тэднийг зогсооход хэтэрхий оройтсон байх болно гэж Саргерас маргаж байхад харин Пантеонууд үүнийг зогсоох өөр арга зам заавал байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байлаа.
Бүхий л хуучин бурхдыг суурьшсан гаригтай нь ор үндэсгүй устгасан цагт титанууд Ор хоосны эздийн зорилгыг зогсоох боломжтой гэж Саргерас үзэж байв. Бас Ор хоосны эздийн эрхшээл дэх ямар ч амьдралгүй орчлон ертөнц байснаас огт байгаагүй нь дээр гэж тэр бодох болсон байлаа.
Энэ санаа нь Пантеоны эгдүүцлийг төрүүлжээ. Амь сахигч Ёонар /Eonar, the life binder/ Титанууд амьд бүхнийг эцсээ хүртэл хамгаалахаар андгай тавьсныг Саргераст сануулжээ. Тэр ч бүү хэл Аграмар ахлагчийнхаа бодлыг үл зөвшөөрч, Ор хоосны эзэдтэй тэмцэх өөр арга зам байх ёстой гэж үзсэн байна.
Өөрийнх нь бодлыг бусад титанууд хэрхэн эсэргүүцэхийг хараад титанууд өөрөөс нь урваж байгаа мэт Саргераст санагджээ. Титанууд түүнд туслаагүй ч байсан хамаагүй Ор хоосны эздийн хараалыг зогсоохын тулд тэр өөрийнхөө замаар тэмцэхээр шийджээ. Саргерас уур цухлаар дүүрэн хурлыг орхиж явлаа. Энэ цагаас хойш Саргерас Пантеоны нэг хэсэг байхаа больжээ.
Элементүүдийн ноёрхол
Урт удаан хугацааны турш Пантеоны эрэл үргэлжилсээр л байв. Тэд зүрхэндээ өөрийн төрлийнхөн байгаа гэдэгт итгэн, тоолж баршгүй гариг эрхсийг самнасан ч, эрэл нь төдийлөн үр дүнд хүрэхгүй л байлаа. Зөн совин нь зөв эсэхийг ч мэдэхгүйгээр тэд гариг ертөнцүүд дээр гайхамшигт амьдралыг цогцлоосоор л явав. Гэхдээ тэдний зөн совин зөв байсан. Түнэр харанхуйн тэртээх хөвөөнд орших нэгэн гаригийн гүнд хүчирхэг бөгөөд өгөөмөр нэгэн нойрсож байлаа. Тэр гаригийг сүүлд бид Азерот хэмээн нэрлэх болсон билээ.
11. БАЛАР ЭРТНИЙ АЗЕРОТ
Урт удаан хугацааны турш Пантеоны эрэл үргэлжилсээр л байв. Тэд зүрхэндээ өөрийн төрлийнхөн байгаа гэдэгт итгэн, тоолж баршгүй гариг эрхсийг самнасан ч, эрэл нь төдийлөн үр дүнд хүрэхгүй л байлаа. Зөн совин нь зөв эсэхийг ч мэдэхгүйгээр тэд гариг ертөнцүүд дээр гайхамшигт амьдралыг цогцлоосоор л явав. Гэхдээ тэдний зөн совин зөв байсан. Түнэр харанхуйн тэртээх хөвөөнд орших нэгэн гаригийн гүнд хүчирхэг бөгөөд өгөөмөр нэгэн нойрсож байлаа. Тэр гаригийг сүүлд бид Азерот хэмээн нэрлэх болсон билээ.
Нойрсож буй амин сүнсний нөлөөгөөр гаригийн гадаргуу дээр анхны амьд биетүүд болох
элемэнтэн биетүүд үүсчээ. Түүхэн хөгжлийн явцад эдгээр биетүүд илүү хор хөнөөлтэй, хувьсамтгай болж эхэлжээ. Үүнийг мэдэрсэн амин сүнснээс хэсэг биес тасран гаригийн гадаргуугаар нэг таржээ. Энэ тарсан сүнснүүдийг /Spirit/ бид өнөө үед 5 дахь элементэд тооцдог бөгөөд эдгээр сүнснүүд бусад элемэнтэн биетүүдтэй нэгдсэнээр элементэн биетүүд илүү ухаалаг, сэтгэлтэй болж, хүчний хувьд илүү тэнцвэрт байдалд орших болжээ. Хэрвээ 5 дахь элемент үүсээгүй байсан бол элементэн биетүүд өөрсдийгөө болоод гаригаа мөхөөгөөд дуусах байсан байж магадгүй юм.
элемэнтэн биетүүд үүсчээ. Түүхэн хөгжлийн явцад эдгээр биетүүд илүү хор хөнөөлтэй, хувьсамтгай болж эхэлжээ. Үүнийг мэдэрсэн амин сүнснээс хэсэг биес тасран гаригийн гадаргуугаар нэг таржээ. Энэ тарсан сүнснүүдийг /Spirit/ бид өнөө үед 5 дахь элементэд тооцдог бөгөөд эдгээр сүнснүүд бусад элемэнтэн биетүүдтэй нэгдсэнээр элементэн биетүүд илүү ухаалаг, сэтгэлтэй болж, хүчний хувьд илүү тэнцвэрт байдалд орших болжээ. Хэрвээ 5 дахь элемент үүсээгүй байсан бол элементэн биетүүд өөрсдийгөө болоод гаригаа мөхөөгөөд дуусах байсан байж магадгүй юм.
Элементэн биетүүд сүнстэй болсноор эмх журамд орж, хүчирхэг нэгнээ дагадаг, захирагддаг болжээ. Гал, ус, салхи, шороо бүгд өөрийн гэсэн удирдагчтай /Elemental lords/ болж, газар нутаг, ноёрхлын төлөө хоорондоо дайтдаг болжээ.
1 Элементэн лордууд дотроос арга залиараа салхины эзэн Ал-Акирыг /Al’Akir, the Windlord/ гүйцэх нэгэн байсангүй. Дайснаа тагнаж, тэднийг хагаралдуулж, тэмцэлдүүлэх замаар хүчийг нь сулруулж, хүч нь суларсан дайснаа гэнэт довтлон буулгаж авдаг байлаа. Түүний мэдэлд аянга цахилгаан, салхи шуурганы аймшигт хүч байх ажээ.
2 Галын эзэн Рагнарос /Ragnaros, the Firelord/ Ал-Акирын энэ арга залийг хулчгар арга зам хэмээн басамжилдаг байв. Тэрээр дайснуудаа шууд дайрч, хүйс тэмтрэхийг илүүд үздэг бөгөөд хүссэн газартаа галт уул гаргаж, ойр тойрныг түймэрдэж, халуун хайлмагаар гол урсгах чадалтай аж. Бас тэрээр ямар ч шалтгаангүйгээр далай тэнгисийг буцалгаж, уулыг тал болтол алхаараа давтаж, тэнгэрийг утаа, үнсээр дүүргэдэг байлаа. Энэ увайгүй үйлдлийг нь бусад элементэн лордууд тэвчдэггүй байжээ.
3 Чулууны эх Теразан /Therazane, the Stonemother/ харин тэс өөр нэгэн байв. Тэрээр аль болох аглагт амар тайван даяанчлан суухыг хүсдэг бөгөөд, үр хүүхэд, чулуун биетүүдээ хамгаалахын тулд өндөр өндөр уул, нуруудыг босгож, дайснуудаасаа тусгаарлан суух билээ. Гэхдээ тэрээр аймшигт газар хөдлөлтийг үүсгэн, дайснуудаа газрын гүнд булшлах чадалтай бөгөөд энэ сүйрлээс амьд үлдсэн нэгнийг түүний хүчирхэг зарц нар болох аварга том, чулуу, талстаас бүтсэн явдаг уулнууд нь арчиж хаях бөлгөө.
4 Усны эзэн Нептулон /Neptulon, the Tidehunter/ харин ухаалаг, болгоомжтой нэгэн байв. Тэрээр цэргүүдээ зөв хуваарилж, дайснуудаа хувааж эзлэх /divide & conquer/ арга замаар ажиллах бөгөөд шаардлагатай бол Теразаны өндөр уулс ч тогтоож чадахааргүй хүчит давалгааг үүсгэж чаддаг байлаа.
Эдгээр элементүүдийн дайн тулаан эгээ л галав юүлэх адил өрнөдөг бөгөөд хэдэн мянган жил ийнхүү тэмцэлдсэнийг мэдэх аргагүй юм. Азеротын гадаргуу энэ тэмцлийн үр дүнд хичнээн өөрчлөгдсөнийг ч мэдэх аргагүй. Гагцхүү Азерот маань эмх замбараагүй энэ тэмцэл дунд өнө удаан оршисныг л хэлэх боломжтой ажээ.
0 comments:
Post a Comment