Blizzard Entertaiment -ийн хамгийн том нүүр царай болсон “WarCraft” тоглоомыг мэдэхгүй тоглоомчид гэж үгүй. Харин уг тоглоомын анхны хувилбар хэзээ гарч, ямар ямар үе шатуудыг туулсныг мэддэггүй тоглоомчид байдаг байх. Тэдгээр хүмүүст зориулан “WarCraft” цувралын түүхийг цухасхан дурдъя.

Warcraft: Orcs & Humans (1994)


1991 онд Silicon & Synapse нэрээр нээгдэж, 1994 онд Chaos Studios нэртэй болж өөрчлөгдөж байсан ч төд удалгүй Blizzard Entertainment нэртэй болж бидний тоглох дуртай тоглоомыг бүтээсэн студи маань нээгдэж байж ээ. Тус жилдээ анхны бүтээлээ туурвисан тэд анхны бүтээлдээ WarCraft: Orcs & Humans нэрийг өгсөн. Уг бүтээл нь зураглалын хувьд тийм ч сайнгүй харагдаж байгаа хэдий ч тухайн үедээ бол хаана ч гологдохгүй бүтээл байсныг мартаж болохгүй. Тоглоомын ерөнхий зарчим нь бидний мэдэх WarCraft: Frozen Throne -ын эхлэлийг тавьсан, адилхан зарчимтай юм. Мод, алт цуглуулах, цэрэг үйлдвэрлэх, цэргүүдээ хөгжүүлэх гэх мэт. Нэг иймэрхүү байдалтайгаар алдарт цувралын эхний бүтээл цацагдаж байж.

Тоглож буй явц:


1995 онд буюу анхны цувралаас нэг жилийн дараа тоглоомын хоёр дугаар цувралыг WarCraft II: Tides of Darkness нэртэй гаргаж ээ. Энэхүү цувралд нэмэгдсэн онцлох зүйлс нь агаарын болон усны цэргүүд нэмэгдсэн нь юм. Мөн эдгээрээс гадна олон зүйлс шинэчлэгдэж, сайжирсан нь лавтай.

Warcraft III: Reign of Chaos (2002)





6 жил завсарласны дараа Blizzard тус цувралын 3 -р ангийг туурвисан нь маш том хөгжил
хөгжил болсон байлаа. Тоглоомын ерөнхий тоглолт хэвэндээ байсан ч хамгийн том онцлох зүйл нь тоглоомын зураглал байв. Өмнөх цувралаасаа хэд дахин илүү зураглалтай болсон энэ үеэс эхлэн WarCraft тоглоомыг тоглогчид дэлхий даяар тархаж эхэлсэн. Тэдний ч гэсэн нэг нь би болон та байх.

Warcraft III: The Frozen Throne (2003)


Blizzard 2003 он хүртэл RPG стратегийн тоглоомоо хөгжүүлж, хамгийн сүүлчийн бүтээлээ туурвисан нь дэлхий дахины мэдэх шилдэг тоглоом болж хувирсан. Ганцаараа болон олуулаа тоглох боломжтой энэхүү Frozen Throne тоглоомыг өдийг хүртэл тоглодог хүмүүс маш их бий. Яагаад одоог хүртэл хүмүүс 2003 онд буюу 12 жилийн өмнө бүтээгдэж байсан тоглоомыг тоглоод байдаг шалтгаан нь их энгийн. Blizzard уг тоглоомыг зохиохдоо хэн дуртай нь өөрийн гэсэн газрыг зохиож, бүрэн өөрчилж, шинэчлэх боломжийг бүтээж өгсөн нь тэрхүү шалтгаан юм. Тийм ч учраас тус цувралыг бүтээгдсэнээс хойш хамт хөгжин явж байгаа Defence of the Ancients газрыг мэдэхгүй хүн үгүй болжээ. Frozen Throne тоглоомыг илүү олон хүнд танигдахад тусалсан зүйл бол яах аргагүй Dota хэдий ч Dota гэдэг газар байхгүй байсан ч сайн тоглоом хэвээр байх байсан болов уу. Харин одоо Dota газар, WarCraft: The Frozen Throne -ийн цуврал аль альнийх нь хөгжил бараг л төгсөх шатандаа ирээд байгаа билээ.
Тоглож буй явц:

 World of Warcraft (2004)


Ийнхүү стратегийн тоглоомын хөгжлөө зогсоосон Blizzard 2004 онд MMORPG гэсэн шинэ тоглоомын төрлийг бүтээж тэр төрөлдөө багтах тоглоом бүтээсэн нь бидний хэлж заншсан WOW (World of Warcraft) тоглоом байв. Хэдий Frozen Throne тоглоомоос хойш шинэ хувилбар гаргаагүй ч Frozen Throne тоглоомын шинэ нэмэлтүүд, өргөтгөлүүдийг гаргасаар байсан. MMORPG гэдэг нь Massively multiplayer online role-playing буюу орчуулбал олон хүн онлайнаар дүр бүтээх, тоглоом доторх хиймэл ертөнцөд өөрийгөө үүсгэн түүн дотроо амьдрах гэсэн утгатай тоглоомын төрөл юм. Ийм тоглоомын төрөлд багтдаг тоглоомууд хэзээ ч дуусна гэж байдаггүй бөгөөд тоглогч та тоглоом дотроо орон амьдарч буйтай ялгаагүй аж. Ийм учраас олон тоглогчдын сайшаалыг хүртдэг ч сайныг дагаж саар гэгчээр олон муу мэдээллүүд сонсогдож эхэлсэн байлаа.

World of Warcraft: The Burning Crusade (2007)


Шинэ зүйлд хүч сорьсон Blizzard -н бүтээл санаснаас илүү үр дагавар авчирсан ч тоглогчдыг уйдаахгүй, улам илүү сонирхлыг нь төрүүлэх үүднээс WOW: The Burning Crusade хувилбарыг 2007 онд худалдаанд гаргав. Тус цувралд олон шинэлэг зүйлс, том ертөнц, шинэ чадварууд гээд л хэлж баршгүй их зүйл нэмэгдсэн байв.

World of Warcraft: Wrath of the Lich King (2008)


Яг нэг жилийн дараа WOW -н шинэ цуврал гарсан нь өмнөх цувралаасаа хэд дахин илүү гайхалтай бүтээл болсон байв. Ердөө нэг жилийн дараа зарагдаж эхэлсэн хэдий ч олон тоглогчдын сайшаалыг хүртэж тэр ч байтугай өдийг хүртэл WOW -н шилдэг цувралын тоонд багтсаар байна. Хуучинсаг үзэлтэй хүмүүс ер нь ихэвчлэн энэхүү цувралд дуртай байдаг.
Үүнээс хойш WarCraft тоглоомын цуврал бүтээгдээгүй ч, World of Warcraft -н цуврал олонтаа бүтээгдсээр байна. 2010 онд Cataclysm, 2012 онд Mists of Pandaria, 2014 онд Warlords of Draenor бүтээгдсэн бол ирэх жил буюу 2016 онд World of Warcraft: Legion цуврал нээлтээ хийхсэн  байна.

2014 онд Blizzard бас нэгэн тоглоомын ангиллыг буюу Collectible card game төрлийг нээж уг ангилалдаа Hearthstone: Heroes of Warcraft тоглоомыг бүтээсэн нь тоглогчдыг мөн адил өөртөө татсаар байна. Сонирхуулж хэлэхэд WarCraft цувралын тухай кино ирэх 2016 онд нээлтээ хийх гэж байгаа ба тус киноны зохиолд WarCraft: Orcs & Humans цувралд өгүүлэгддэг түүхийн талаар гарна гэсэн цуу яриа бий.

WarCraft (2016) киноны трэйлэр:


 
Warcraft болон Dota тоглоомны ялгаа. 
Dota гэдэг нь Defense of the Ancient гэсэн үгний товчлол ба хамгийн анх Warcraft 3:Reign of Chaos гэдэг анги дээр нь нэгэн хүн хийж байсан ба энэхүү Dota-гаа Starcraft тоглоомны "Aeon of Strife" гэдэг газраас нь санаа аван бүтээж байсан байна. Тэгээд дараа сүүлд Warcraft 3: Frozen Throne гарах үед дагаж хамт гарсан ба Dota Allstar гэх мэтээр нэрлэгдэж байгаад Icefrog гэх хүн 2005 оноос хойш дан Dota гэх нэршилтэй болгон хөгжүүлж ирсэн байна.
За одоо хүмүүсийн хамгийн том гаргадаг алдаа нь бол 2 тоглоомны түүхийг хольж солих явдал юм. Дота-г ид нээлтээ хийж байх үед Warcraft тоглоом маань аль хэзийн өөрийн гэсэн агуу том түүхтэй маш олон ангиудаа гаргасан байсан юм. Харин сүүлд орж ирсэн нөхдүүд Warcraft-ийн түүхийг нь мэдэлгүйгээр шууд Dota-г тоглож эхэлснээс хойш Warcraft-ийг зөвхөн Дота-д зориулж хийсэн гэх мэт буруу ташаа ойлголттой болсон явдал юм. Дота гэгдэх мап нь зөвхөн Warcraft-ийн баатар цэргүүдийн модел-ийн л ашиглаж хийсэн энгийн л нэгэн мап байсан ба саяхан 2013 онд Dota 2 хэмээн нэрийдэж тусдаа бие даасан тоглоом болон хөгжсөн юм.
Тэгэхлээр залуучууд ялангуяа шинэковууд Warcraft-ийн саяхан гарсан кино-г харчаад Axe байна. Тролл байна гэх мэт сонин сонин зүйл ярихгүй байж бид хэдийгээ тайван байлгаарай Баярлалаа.

Дэлхийн гуравдугаар дайны эхэлж Москвад  цөмийн бөмбөг дэлбэрчээ метрод нуугдаж амьд үлдсэн иргэдийн цорын ганц хоргодох газар бол метро.Цөмийн дайралтаас болоод газрын гадраг дээрх агаарн бохирдож амьдрах нөхцөлгүй болж Хорин жилийн дараа, метроны ард түмэн өөр хоорндо ахин тэмцэж эхэлжээ үүнэс гадн хүмүүст эцсийн сүйрэлэн заналхийлж шинэ аймшигтай аюул тулгарсан нь харанхуйхан байлаа.
"Метро 2033" - нь зохиолч Дмитрий Глуховск ОХУ-ын шилдэг борлуулалттай номны нэг юм. 37 хэл дээр орчуулагдаж, гарсан сайн зохиол болжэй. Мөн энэ зохиолоор ижэл нэр тоглоом хоёр анги гарчээ. Номыг уншхыг хүсвэл энэ link ээр орнуу

9. Саргерас болон Аграмар


/Sargeras & Aggramar/

Пантеоны хүчирхэг титануудын дунд Саргерас хүч чадал, эр зоригоороо ялгарч байлаа. Энэ чанар нь түүнийг чөтгөрүүдийг устгах үүрэгт ажилд оноожээ. Удалгүй тэр эмх замбараагүй, хувирамтгай энерги бүхий гаригуудыг илрүүлжээ. Энэ л гаригууд дээр Хойд насны эрчлүүрийн /Twisting Nether/ нөлөөлөл их байсан бөгөөд чөтгөрүүд эдгээр гаригуудаар дамжин Түнэр харанхуйн тэртээд /Great dark beyond/ орж ирдэг байжээ.
Олон зууны турш Саргерас эдгээр гаригууд дээр очиж, амьд бүхнийг хамгаалан, чөтгөрүүдтэй тулалдаж байлаа. Түүний дайснууд хэрхэн соёл иргэншлүүдийг түйвээж, соёлт түмнийг үзэн ядалт, галзуурал, солиорлын боол болгож байгааг Саргерас харж байв. Ийм аймшигт сүйрлүүдийг харсаар, тэр өөрийнхөө хэр хүчин мөхөс болохыг мэдэрч эхэлжээ. Даалгавраа хүлээж авахаас өмнө гариг ертөнцүүдэд ийм адын зүйлс шүглэсэн байх юм чинээ төсөөлөөгүй ажээ.
Гэсэн хэдий ч чөтгөрүүд эмх журамгүй, эв нэгдэлгүй тул Саргерас нэг нэгээр нь амархан дийлж, устгаж байв. Энэ олон тулааны явцад зарим чөтгөрүүд Ор хоосны энергиэс /Void energy/ ашиглах чадвартай болохыг тэр гадарлах болсон байна. Улмаар ор хоосны энерги хаанаас үүсдгийг, мөн түүнийг сансраар нэг тархсан хар хүчин тахал мэт энд тэндгүй тараадаг болохыг мэдэж авчээ.
Энэ хар хүч бол Ор хоосны эзэд /Void lords/ бөгөөд чөтгөрүүдээс хол илүү хүчирхэг байлаа. Ор хоосны эзэдтэй зэргэлдээ байх нь л Саргераст дэндүү их асуудал тарьж байлаа. Ор хоосны эзэд хэр их хүч чадалтай бол? Тэдний оршин байгаа нь орчлон ертөнцөд хэр уршигтай болох талаар Саргерас их цэгнэжээ.
Энэхүү санаа зовоосон асуудлын хажуугаар Саргерас чөтгөрүүдтэй хийх дайнаа үргэлжлүүлсээр л байв. Бас Пантеоны орчлон ертөнцийг бүтээх, унтаж буй титануудыг олж илрүүлэх ажил саадгүй урагшилсаар л байв. Учир нь мөхөж буй гаригуудыг Саргерас анх түрүүлэн олж, түүн дээрх чөтгөр болон бусад муу муухай бүхнийг цэвэрлэсний дараагаар Пантеонууд ирж, амьдралыг цогцлоодог байлаа. Өөрөөр хэлбэл амьдралыг бүтээхийн тулд Саргерас хамгийн түрүүнд муу муухайтай нүүр тулж, түүнтэй тэмцэлдэж байв.
Цаашлах тусам чөтгөрүүдийн тэмцэл эрчимжиж, шинэ олдож буй гариг эрхсүүд улам бүр ухмэл, мөхмөл болсоор байлаа. Бас эдгээр гариг эрхсүүд дээрхи чөтгөрүүдтэй Саргерас урьд нь тулж байсан мэт санагдах болжээ. Учир нь бодит ертөнц дээр устгасан чөтгөрийн сүнс Хойд насны эрчлүүррүү /Twisting Nether/ буцаад, улмаар шинэ биеийг олон нээгдэж, цэвэрлэгдээгүй өөр гариг ертөнцөд дахин гарч ирдэг ажээ.
Чөтгөрүүдийг бүрэн устгах ганц зам нь Хойд насны эрчлүүрт, эсвэл харанхуйн хүчний энерги нэвт шингэсэн газруудад чөтгөрүүдийг устгах байлаа. Гэвч Саргерас энэ талаар хараахан олж мэдээгүй байсан аж. Тэр өөрийнх нь хуучин тактик тийм ч үр дүнтэй биш байгааг л мэдэж байлаа. Чөтгөрүүдийг устгах бус, тэднийг бөөгнүүлэн хорих хэрэгтэй байлаа.
Чөтгөрүүдтэй тулахад улам бүр хэцүү болж байгааг ойлгосон Пантеонууд Саргераст туслуулахаар Аграмарыг /Aggramar/ явуулжээ. Аграмарт дайн тулааны туршлага байгаагүй ч, хурдан суралцаж, удалгүй титанын дайчдын итгэлт дэслэгч болжээ. Олон мянган жил тэд мөр зэрэгцэн тулалдаж, чөтгөрүүдийн түрэлтэд нэвтэршгүй хаалт болсон байна.

Аграмарыг удирдах, тулалдах чадвартай болмогц, Саргерас чөтгөрүүдийг бүрэн устгахын тулд Хойд насны эрчлүүрт /Twisting Nether/ нэвтрэх арга замыг хайж эхэлжээ. Судалгааны явцад Саргерас энэхүү үл мэдэгдэх орон зайн талаар бүрэн таньж чадаагүй ч, зарим нэгэн ор хоосны энергийг удирдах арга ухааныг эзэмшиж чаджээ. Энэ мэдлэгээ ашиглан Саргерас Хойд насны эрчлүүрийн хэсэгхэн газрыг бодит ертөнцүүдтэй холбосон зам үүсгэж, тухайн газраас гарах бүх гарцуудыг нь хааж чаджээ. Энэ нь чөтгөрүүдийг дахин төрөхөөс сэргийлсэн шорон болж, бодит ертөнцөд устгагдсан чөтгөрүүд энэхүү шоронд түгжигдсэн байна. Хожим нь энэ шоронг Мардум хэмээн нэрлэх болжээ. /Demon hunter leveldeh ued bid nar Mardumaar neleed hessen bh/
Аграмар, Саргерас хоёрын ажил үйлс урагшилсаар нэг мэдэхэд өнөөх шорон чөтгөрүүдээр дүүрч, тэнд хуралдсан сөнөөгч энерги /fel energy/ хэт их болсноор, зарим нэгэн замууд нь тэр их сөнөөгч энергийг дийлэлгүй задарч, ногоон гэрлээр цацарч эхэлсэн байна. Ингэснээр шорон маань түнэр харанхуйд гэрэлтэх ногоон од шиг гялалзах болжээ. Саргерас, Аграмарын чармайлт сансар огторгуйд энх тайвныг авчирч, Титанууд амьдралыг бүтээсээр байжээ.
Мардум
Хойд насны эрчлүүр /Twisting Nether/ дэх чөтгөрүүдийн шорон


10. Ор хоосны хүч
Пантеонууд гариг эрхсийн амин сүнсүүдийг хайж байх хооронд Саргерас, Аграмар хоёр чөтгөрүүдийг ангуучлах ажлаа үргэлжлүүлсээр байв. Хоёр баатар маань салж явбал илүү олон гаригийг, илүү хурдан хамгаалж чадах тал дээр санал нэгдэж, тусламж хэрэгтэй үедээ хамтарч байхаар болж, өөр өөрийн замаар явжээ.
Саргерас түнэр харанхуйд аялж явахдаа ор хоосны хүйтэн энергиэр бүрхэгдсэн, гадаргуу нь хатаад хав хар болчихсон гаригийг олжээ. Тэнд л Саргерас анх удаа урьд нь харж байгаагүй, ор хоосны энергиэр бүрхэгдсэн хүчирхэг биетүүдийг харжээ. Энэ бол Хуучин бурхад /The old gods/ байлаа.
Нойрсож буй титан буюу тухайн гаригийн амин сүнс ихэвчлэн сайхан зүүд зүүдэлж байдгийг Саргерас мэдэх билээ. Гэхдээ энэ гаригийн амин сүнс хар дарсан зүүдэнд хүлэгдсэн болохыг, энэхүү хар дарсан зүүдийг эдгээр үл таних биетүүд /Old gods/ үүсгэж, амин сүнсийг хар хүчээрээ хордуулж, харааж байгааг, хэрэв энэ амин сүнс сэрэх юм бол дийлдэшгүй ад зэтгэр болон амилахыг Саргерас ойлгожээ. Үүний эсрэг ямар ч хүч, тэр байтугай Пантеон тэр чигээрээ тэмцээд ч дийлэхгүй болохыг, цаашлаад энэ ад зэтгэр ор хоосны эздэд /Void lords/ мөнхөд зүтгэж, хорвоо ертөнцүүдийн бүхий л энергийг ховх сорж, улам бүр хүчирхэгжсээр байхыг ч Саргерас бас ойлгожээ. Титануудын дийлдэшгүй хүчит баатар маань анх удаа л айдас гэдгийг мэдэрчээ.
Титанууд гаригуудын амин сүнсүүдийг хайж байгаагийн адилаар Ор хоосны эзэд ч мөн хайж байгааг, мөн ор хоосны энерги нойрсож буй титаныг мангас болгон сэрээх чадалтайг Саргерас энэ үед л ухаарсан байна. Бодит баталгаа нь түүний нүдний өмнө илхэн байлаа. Өөрийнх нь төрлийн нэгнийг хэрхэн аймшигт мангас болгон хувиргаж байгааг харсан Саргерасын шаналал, уур хилэн дээд цэгтээ хүрч, тэрээр хамаг анхаарлаа хар гаригруу хандууллаа. Энэ үед Саргерас чөтгөрийн дүрсэд /demon’s form/ анх удаа хувирчээ. Хараагдсан титаныг ад зэтгэр болон амилахаас нь өмнө устгах ганцхан зам байгааг Саргерас ойлгожээ. Тэрээр илдээ өргөн, хамаг уур хилэнгээ шингээсэн ганцхан далайлтаар хар гаригийг 2 хэсэг болгон хуваажээ. Энэ үед хуучин бурхдын хуримтлуулсан ор хоосны энерги дэлбэрч, амилж байсан титаныг устгасан байна.
Хар гаригийг устгасны дараа бусдадаа анхааруулахаар Саргерас нэн даруй Пантеон руу буцаж, Аграмарыг ч дуудуулжээ. Саргерас үзсэн харснаа хэлэхэд, титанууд сонссон зүйлдээ ялангуяа Саргерасын хэт түрэмгий үйлдлийг сонсоод цочирджээ. Тэд Саргерасыг өөрийн төрлийн нэгнээ устгасанд буруутгаж, бусад титануудаа дуудаж туслуулах ёстой байсан хэмээн үзжээ. Хараагдсан титаны хараалыг ямар нэгэн аргаар арилгах арга зам байх ёстой талаар маргажээ.
Хэдийгээр Саргерас зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авсан талаараа уйгагүй тайлбарласан боловч титанууд түүнийг нь ойлгосонгүй. Учир нь бусад титанууд Саргерасын харсныг хараагүй, ор хоосны хүч болоод чөтгөрүүдийн талаар Саргерас шиг мэдлэг, туршлага хуримтлуулаагүй байлаа. Тэд тийм хүчирхэг хараалын хүч байж болох талаар огтхон ч төсөөлөхгүй байв.
Хэрэв хуучин бурхад ганц л гаригийн амин сүнсийг хараалаар амилуулж чадах юм бол цаашдаа хараалаар амилах мангасуудын тоо улам олширно, тэр цагт тэднийг зогсооход хэтэрхий оройтсон байх болно гэж Саргерас маргаж байхад харин Пантеонууд үүнийг зогсоох өөр арга зам заавал байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байлаа.
Бүхий л хуучин бурхдыг суурьшсан гаригтай нь ор үндэсгүй устгасан цагт титанууд Ор хоосны эздийн зорилгыг зогсоох боломжтой гэж Саргерас үзэж байв. Бас Ор хоосны эздийн эрхшээл дэх ямар ч амьдралгүй орчлон ертөнц байснаас огт байгаагүй нь дээр гэж тэр бодох болсон байлаа.
Энэ санаа нь Пантеоны эгдүүцлийг төрүүлжээ. Амь сахигч Ёонар /Eonar, the life binder/ Титанууд амьд бүхнийг эцсээ хүртэл хамгаалахаар андгай тавьсныг Саргераст сануулжээ. Тэр ч бүү хэл Аграмар ахлагчийнхаа бодлыг үл зөвшөөрч, Ор хоосны эзэдтэй тэмцэх өөр арга зам байх ёстой гэж үзсэн байна.
Өөрийнх нь бодлыг бусад титанууд хэрхэн эсэргүүцэхийг хараад титанууд өөрөөс нь урваж байгаа мэт Саргераст санагджээ. Титанууд түүнд туслаагүй ч байсан хамаагүй Ор хоосны эздийн хараалыг зогсоохын тулд тэр өөрийнхөө замаар тэмцэхээр шийджээ. Саргерас уур цухлаар дүүрэн хурлыг орхиж явлаа. Энэ цагаас хойш Саргерас Пантеоны нэг хэсэг байхаа больжээ.


11. БАЛАР ЭРТНИЙ АЗЕРОТ

Элементүүдийн ноёрхол

Урт удаан хугацааны турш Пантеоны эрэл үргэлжилсээр л байв. Тэд зүрхэндээ өөрийн төрлийнхөн байгаа гэдэгт итгэн, тоолж баршгүй гариг эрхсийг самнасан ч, эрэл нь төдийлөн үр дүнд хүрэхгүй л байлаа. Зөн совин нь зөв эсэхийг ч мэдэхгүйгээр тэд гариг ертөнцүүд дээр гайхамшигт амьдралыг цогцлоосоор л явав. Гэхдээ тэдний зөн совин зөв байсан. Түнэр харанхуйн тэртээх хөвөөнд орших нэгэн гаригийн гүнд хүчирхэг бөгөөд өгөөмөр нэгэн нойрсож байлаа. Тэр гаригийг сүүлд бид Азерот хэмээн нэрлэх болсон билээ.
Нойрсож буй амин сүнсний нөлөөгөөр гаригийн гадаргуу дээр анхны амьд биетүүд болох

элемэнтэн биетүүд үүсчээ. Түүхэн хөгжлийн явцад эдгээр биетүүд илүү хор хөнөөлтэй, хувьсамтгай болж эхэлжээ. Үүнийг мэдэрсэн амин сүнснээс хэсэг биес тасран гаригийн гадаргуугаар нэг таржээ. Энэ тарсан сүнснүүдийг /Spirit/ бид өнөө үед 5 дахь элементэд тооцдог бөгөөд эдгээр сүнснүүд бусад элемэнтэн биетүүдтэй нэгдсэнээр элементэн биетүүд илүү ухаалаг, сэтгэлтэй болж, хүчний хувьд илүү тэнцвэрт байдалд орших болжээ. Хэрвээ 5 дахь элемент үүсээгүй байсан бол элементэн биетүүд өөрсдийгөө болоод гаригаа мөхөөгөөд дуусах байсан байж магадгүй юм.
Элементэн биетүүд сүнстэй болсноор эмх журамд орж, хүчирхэг нэгнээ дагадаг, захирагддаг болжээ. Гал, ус, салхи, шороо бүгд өөрийн гэсэн удирдагчтай /Elemental lords/ болж, газар нутаг, ноёрхлын төлөө хоорондоо дайтдаг болжээ.
1 Элементэн лордууд дотроос арга залиараа салхины эзэн Ал-Акирыг /Al’Akir, the Windlord/ гүйцэх нэгэн байсангүй. Дайснаа тагнаж, тэднийг хагаралдуулж, тэмцэлдүүлэх замаар хүчийг нь сулруулж, хүч нь суларсан дайснаа гэнэт довтлон буулгаж авдаг байлаа. Түүний мэдэлд аянга цахилгаан, салхи шуурганы аймшигт хүч байх ажээ.
2 Галын эзэн Рагнарос /Ragnaros, the Firelord/ Ал-Акирын энэ арга залийг хулчгар арга зам хэмээн басамжилдаг байв. Тэрээр дайснуудаа шууд дайрч, хүйс тэмтрэхийг илүүд үздэг бөгөөд хүссэн газартаа галт уул гаргаж, ойр тойрныг түймэрдэж, халуун хайлмагаар гол урсгах чадалтай аж. Бас тэрээр ямар ч шалтгаангүйгээр далай тэнгисийг буцалгаж, уулыг тал болтол алхаараа давтаж, тэнгэрийг утаа, үнсээр дүүргэдэг байлаа. Энэ увайгүй үйлдлийг нь бусад элементэн лордууд тэвчдэггүй байжээ.

3 Чулууны эх Теразан /Therazane, the Stonemother/ харин тэс өөр нэгэн байв. Тэрээр аль болох аглагт амар тайван даяанчлан суухыг хүсдэг бөгөөд, үр хүүхэд, чулуун биетүүдээ хамгаалахын тулд өндөр өндөр уул, нуруудыг босгож, дайснуудаасаа тусгаарлан суух билээ. Гэхдээ тэрээр аймшигт газар хөдлөлтийг үүсгэн, дайснуудаа газрын гүнд булшлах чадалтай бөгөөд энэ сүйрлээс амьд үлдсэн нэгнийг түүний хүчирхэг зарц нар болох аварга том, чулуу, талстаас бүтсэн явдаг уулнууд нь арчиж хаях бөлгөө.

4 Усны эзэн Нептулон /Neptulon, the Tidehunter/ харин ухаалаг, болгоомжтой нэгэн байв. Тэрээр цэргүүдээ зөв хуваарилж, дайснуудаа хувааж эзлэх /divide & conquer/ арга замаар ажиллах бөгөөд шаардлагатай бол Теразаны өндөр уулс ч тогтоож чадахааргүй хүчит давалгааг үүсгэж чаддаг байлаа.

Эдгээр элементүүдийн дайн тулаан эгээ л галав юүлэх адил өрнөдөг бөгөөд хэдэн мянган жил ийнхүү тэмцэлдсэнийг мэдэх аргагүй юм. Азеротын гадаргуу энэ тэмцлийн үр дүнд хичнээн өөрчлөгдсөнийг ч мэдэх аргагүй. Гагцхүү Азерот маань эмх замбараагүй энэ тэмцэл дунд өнө удаан оршисныг л хэлэх боломжтой ажээ.

6. Титанууд орчлон ертөнцийг цэгцэлсэн нь

Анхны титан хэзээ, яагаад бий болсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ домогт анхны титаны нэрийг Амантул /Aman’Thul/ гэж нэрлэжээ. Анхандаа Амантул цор ганцаараа байж, гэхдээ тэр зүрх сэтгэлдээ өөрийнх төрлийн титан байх ёстой гэдгийг мэдэрч байжээ. Тиймээс тэр бусад титануудыг олохоор Түнэр Харанхуйн Тэртээ /Great Dark Beyond/ дэх түмэн гаригсыг судалж эхэлжээ. Түүний даалгавар бэрх бөгөөд ганцаардам байсан ч, тэр огт шантарсангүй. Тийнхүү судлах явцдаа гариг бүхэн өөрийн гэсэн сүнс сүлдтэй бөгөөд өөрөө тэдний нэг юм гэдгээ ойлгожээ. /Цаашид гаригуудын унтаж буй сүнс сүлдийг
Амин сүнс, сэрсэн сүнс сүлдийг Титан гэх болно./
Амин сүнсийг сэрээх ажил амар хялбар байсангүй. Гариг ертөнцийг уйгагүй арчилж, тордож, амьдралыг нь цогцлоож байж сая амин сүнсүүдийг сэрээж чаджээ. Улмаар түүний сэрээж, хүмүүжүүлсэн титанууд Амантулын ажилд туслах болсон байна.
Амантулын сэрээсэн ах дүүс нь хожим Пантеон /Pantheon - Бурхдын сүм гэсэн Грек үг/ гэж нэрлэгдэх болжээ. Пантеонууд байгальд өгөөмрөөр хандаж, амьд биесийн зохицол, тэнцвэрт байдлыг бий болгожээ. Тэд мөн байгалийн өсөлт хөгжлийг, далдын ид шидтэй хослуулсан байна. Бас тэд өөрсдийн зүйрлэшгүй хүч чадлаа ашиглан, гариг ертөнцүүд дээрхи амьд биетүүдийн хоорондын сөргөлдөөнийг зохицуулж, амар амгаланг авчирч байлаа.
Гэхдээ Пантеонууд бусад титануудаа сэрээх гол зорилгоо огтхон ч умартаагүй ажээ. Учир нь тухайн гариг дээр амар амгалан байдал, амьдралын хөгжил цэцэглэлийг авчирч байж л эцэст нь тухайн гаригийн амин сүнс сэргэж, титануудын эгнээнд нэгддэг ажээ. Олон гариг дээр энэхүү уйгагүй ажиллагаагаа явуулахдаа дараах тогтсон дарааллаар хийдэг болжээ.
- Эхлээд тухайн гариг дээрхи хэнд ч захирагддаггүй, уур хилэнгээр дүүрсэн элементэн биетүүдийг тоог цөөлөх, тархацыг нь хязгаарлах
- Дараа нь байгалийн тогтоцуудыг шинэчлэх, өндөр уулс, уудам тэнгис, цэнхэр тэнгэрийг бүтээх
- Дараа нь бүтээсэн байгаль дээрээ шинэ амьдрал, шинэ амьтдыг бий болгоно
- Эцэст нь тэрхүү шинээр бүтээсэн ертөнцийнхөө сүнс сүлдийг дуудаж, амин сүнсийг сэрээхийг оролдоно. Гэхдээ энэ нь ихэнхдээ бүтэлтэй болдоггүй ажээ.
Бүтэлгүй боллоо гээд Пантеонууд тэдгээр гаригуудыг орхидоггүй ажээ. Хэзээ нэгэн цагт амин сүнс нь сэргэнэ гэж итгэж найдан, тэдгээр гаригийг хамгаалж, сэргээж байдаг юмсанж. Ингэж харж хамгаалахын тулд Титанууд тухайн гариг дээр аварга том төхөөрөмжүүдийг бүтээж, байрлуулжээ. Тэр төхөөрөмжийн тусламжтайгаар титанууд бусад гариг дээрхи амьдрал, түүний хөгжил, үйл явцыг хянаж чадах болжээ.
Мөн Амантул энэ хянах ажилдаа ер бусын огторгуйн биет болох Констеллар /constellar/-уудаар туслуулах болжээ. Констелларууд нь гариг ертөнцүүдийг ажиглаж, хэвийн бус зүйл ажиглагдвал Титануудад мэдэгдэх үүрэгтэй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд төхөөрөмжөө ашиглан тухайн гариг ертөнц дээр үүссэн гаж хөгжлийг цэвэрлэх боломжтой байдаг ажээ.
Цаг хугацаа өнгөрөх тутам Пантеонууд улам л цөөн амин сүнсүүдийг илрүүлдэг болжээ. Гэхдээ тэд мохсонгүй. Тэд хязгааргүй уудам огторгуйн нэгээхэн жижигхэн мухарт л эргэлдэж байгаагаа ойлгож байлаа. Бас тэд түнэр харанхуйд /Great Dark/ юу нуугдаж байгаа талаар огтхон ч төсөөлөлгүй ажээ.
Пантеонууд
1. Амантул /Aman’Thul/ - Пантеоны удирдагч
2. Саргерас /Sargeras/ - Пантеоны хамгаалагч
3. Агграмар /Aggramar/ - Саргерасын дэслэгч
4. Ионар /Eonar/ - Амь сахигч
5. Казгорот /Khaz’goroth/ - Газрын бүтээгч, дархлагч
6. Норганон /Norgannon/ - Мэдлэг болон шидийг хадгалагч
7. Голганет /Golganneth/ - Тэнгис, тэнгэрийн эзэн
Констелларууд нь гариг ертөнцүүдийг ажиглаж, хэвийн бус зүйл ажиглагдвал Титануудад мэдэгдэх үүрэгтэй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд төхөөрөмжөө ашиглан тухайн гариг ертөнц дээр үүссэн гаж хөгжлийг цэвэрлэх боломжтой байдаг ажээ.

төхөөрөмжийн тусламжтайгаар титанууд бусад гариг дээрхи амьдрал, түүний хөгжил, үйл явцыг хянаж чадах болжээ.
Констелларууд нь гариг ертөнцүүдийг ажиглаж, хэвийн бус зүйл ажиглагдвал Титануудад мэдэгдэх үүрэгтэй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд төхөөрөмжөө ашиглан тухайн гариг ертөнц дээр үүссэн гаж хөгжлийг цэвэрлэх боломжтой байдаг ажээ.


7. Ор хоосны эзэд ба Хуучин бурхдын үүсэл
/The Void Lords and the birth of the Old Gods/
Их тэсрэлтийн долгионд ор хоосны энергиэс тасран цацагдсан харанхуйн энергийн хэлтэрхийнүүдээс Ор хоосны эзэд /Void Lords/ анх үүссэн байна. Ор хоосны эзэд нь одоогийн сансар огторгуй үүссэн цагаас хойш буюу титануудаас хамаагүй урт удаан хугацаанд оршин тогтносоор байгаа билээ. Анхны титан сэрсэн хийгээд, бусад титануудаа сэрээхээр гаригаас гариг дамжин аялсан энэ бүх үйл явцыг тэд чимээгүйхэн ажигласаар байжээ. Харанхуйн энерги нь бусад энергийг сорж өөртөө нэгтгэж чадахаас, өөрөө энерги бүтээх, үүсгэх боломжгүй энерги юм. Харанхуйн энергиэс бүтсэн ор хоосны эзэд титануудын үүсгэж, бүтээж байгаа амьдралын, гэрлийн энергийг сорохын тулд гариг эрхсийн амин сүнсийг харанхуйн энергиэрээ хордуулахад хангалттай болохыг ойлгожээ.
Ийнхүү гариг эрхсийн төлөөх титан, ор хоосны эздийн нууцхан тэмцэл эхэлсэн байна. Огторгуйн нэг захаас титанууд гариг эрхэсийг амилуулж, амьдрал хайрлаж байсан бол нөгөө захаас нь ор хоосны эзэд гариг эрхсийг харанхуйн энергиэрээ хордуулсаар байжээ. Нэгэнт сэрчихсэн титануудыг харанхуйн энергиэр хордуулах бараг боломжгүй тул тэд унтаж буй амин сүнс бүхий гариг эрхсийг эрэлхийлдэг байв. Гэвч амин сүнс бүхий гариг эрхсийг яаж олохоо мэдэхгүй тул тэд тааралдсан гариг болгондоо харанхуйн энергиэ нэвт шингээгээд явдаг байлаа. Огторгуйн хичнээн гариг эрхсийг харанхуйн энерги бүрхсэн хийгээд хичнээн амин сүнс харанхуйн энергид хордож, ор хоосны эздээ тухайн гаригийн энергиэр тэжээж байгааг мэдэх боломжгүй юм. Энэхүү хордсон амин сүнснүүдийн үлдэгдлийг өнөө үед бид хуучин бурхад /old gods/ гэдэг нэрээр мэдэх билээ.
Хэдийгээр Титанууд харанхуйн энергийн талаар дохио авсан байсан ч, түүний талаар хангалттай ойлголтгүй байлаа. Тэгээд ч Пантеоны анхаарал өөр зүйл дээр буюу Хойд насны эрчлүүрээс /Twisting Nether/ тасралтгүй төрсөөр байгаа чөтгөрүүдийг дарах дээр төвлөрчихсөн байсан тул энэ талаар нэг их тоосонгүй.
8. Чөтгөрүүд

Түнэр харанхуйн тэртээд /The Great Dark Beyond/ амьдрал эхэлж байхад Хойд насны эрчлүүрт /Twisting Nether/ бас амьдрал үүсч байжээ. Гэрэл, түнэр харанхуйн зааг дээр гэрэл болон харанхуйн энергийн нөлөөлөл дор үүссэн эдгээр биетүүдийг чөтгөр гэх аж. Чөтгөрүүд өөрсдийн хүч чадлаа дур зоргоороо ашиглах бөгөөд ихэнхи нь ямар ч зорилгогүйгээр харснаа сүйтгэж байдаг бол зарим нь мөхлийн шидийг /fel magic/ судалж, эзэмшсэн байдаг аж. Эдгээр хүчирхэг чөтгөрүүд мөхлийн шидээ ашиглан эрт баларын үеэс л бодит ертөнцүүдэд нэвтэрч, тэндэх соёл иргэншлийг устгаж, гай гамшиг тарьсаар иржээ.
Энэхүү хүчирхэг, ухаалаг чөтгөрүүдийг натрезим /nathrezim/ гэх бөгөөд өнөө үед айдсын эзэд /dreadlords/ гэдэг нэрээр нь бид нар мэдэх билээ. Тэд сүүдрийн шидийг /shadow magic/ ашиглан амьд биесийг харааж, оюун ухааныг нь бохирдуулан шинэ бөгөөд хорон чөтгөрүүдийг бий болгодог ажээ.
Бас үүнээс өөр төрлийн хүчирхэг чөтгөрүүд бий. Эд бол замдаа дайралдсан бүхнийг хэмх цохидог, устгах, хөнөөх төрлийн хүчийг агуулсан чөтгөрүүд юм. Жишээ нь Pitlords бол өөрөөсөө хүч сул дорой чөтгөрүүдийг эрхэндээ оруулж, тэдгээрээр дамжуулан бодит ертөнцөд ноёрхлоо тогтоодог.
Пантеонууд гариг ертөнцүүдийг сэргээх явцдаа чөтгөрүүдийн энэ дайралтыг мэдсэн бөгөөд амьдралыг сүйтгэж байгаа энэхүү хүчийн эсрэг өөрсдийн хамгаалагч, гайхамшигт дайчин Саргерасыг тавьжээ. Мөн сайхан сэтгэлт титанууд тухайн гариг ертөнцийг чөтгөрүүдийн савраас бүрэн чөлөөлтлөө цуцалтгүй тэмцэж байлаа.



1. Ертөнцийн үүсэл
Golden Horde-н зураг.
Амьдрал эхлэхээс өмнө, гариг ертөнц, сансар огторгуй үүсэхээс өмнө зөвхөн гэрэл л байсан. Түүнтэй хамт ор хоосон /void/ байсан. Гэрэл нь амьдралын энерги, гэгээн шидийг /holy magic/ агуулж байдаг. Улмаар гэрэл нь зах хөвөөгүй үргэлжлэх талстуудад шингэж, тэднийг хөдөлгөөнд оруулснаар, амьдралын энергийг агуулсан асар том гэрлийн урсгал үүсч, тасралтгүй урсаж эхэлжээ.
Энэхүү урсгалын байнгын хөдөлгөөнөөс хааяа хэсэгхэн гэрлийн энерги алдагдан ор хоосонд шингэж байлаа. Өлссөн араатан мэт гэрлээс алдагдсан энерги бүхнийг сорсоор нэг л мэдэхэд ор хоосон дотор энергийн шинэ бөөгнөрөл бий болжээ. Энэхүү шинэ хүчийг ор хоосны хүч гэж нэрлэх бөгөөд улам томорсоор хөдөлгөөнд орж, гэрлийн урсгалыг чиглэн хөдөлжээ. Улмаар ор хоосны хүч, гэрлийн урсгал хоёр мөргөлдсөнөөр асар том тэсрэлт үүсч, одоогийн сансар огторгуй, гариг эрхэс хэлбэр дүрсээ олж эхэлсэн байна.
2. Зүй тогтол
Гэрэл сүүдэр /Light and shadow/
Гэрэл байгаа газар сүүдэр үргэлж байдаг. Ингэж зэрэгцэн оршихдоо мөнхийн тэмцлийг өрнүүлж байдаг. Гэрэл амьдралыг тэтгэж, дэмжиж байдаг бол сүүдэр амьдралыг унтуулж, үхүүлж байдгаараа энэ тэмцэл амьдрал бүхий гаригууд дээр илүү тод ул мөрөө үлдээж байдаг. Гэхдээ гэрэл, сүүдэр 2 нэг нь нөгөөгүйгээр оршиж үл чадна.
Амьдрал ба үхэл /Life and Death/
Ертөнц дээрхи амьд бүхэн амьдрал, үхлийн хооронд оршдог. Гэрэл сүүдэр тэмцэлддэгийн адил амьдрал үхэл бас үргэлжийн мөнхөд тэмцэлдэнэ. Амьдралд дахин төрөх, өсөх, хөгжих бүхий л үйл явц амьдралын энергийн /life energy/ нөлөөгөөр явагддаг бөгөөд амьдралын энергийг ашиглах, удирдах хүчийг байгалийн шид /nature magic/ гэнэ. Байгалийн шидийг ашигладаг шидтэнүүдийг гол төлөөлөгч бол druid-ууд билээ.
Харин амьдралын эсрэг үйлчилдэг, амьд бүхэнд уйтгар гуниг, цөхрөлийг мэдрүүлдэг, үхэлд хөтөлдөг энергийг үхлийн энерги /death energy/ гэх бөгөөд, үхлийн энергийг ашиглах хүчийг үхэгсдийн шид /necromantic magic/ гэнэ. Энэ шидийг affliction warlock-ууд ихээр хэрэглэдэг.
Эмх цэгц болон замбараагүй байдал /Order and Disorder/
Сансар огторгуйн хязгааргүй уудамд хүртэл эмх цэгц хэрэгтэй. Эмх цэгцтэй байснаар амьдрал илүү амар амгалан, тайван байж чаддаг. Аливаа зүйлсийг эвлүүлэн нийлүүлэх, бүтээх ер бусын шидийг бүтээгч шид /arcane magic/ гэнэ. Мэдээж хэрэг arcane mage-үүд энэхүү шидийг эзэмшсэн байдаг.
Харин энэхүү бүтээгдсэн биетийг эвдэн сүйтгэж энергийг нь авах, амьд бодьгалийн амийг сорох замаар энергиэ нөхдөг мөхлийн шид /fel magic/ гэж бас бий. Бас л нөгөө муу нэрт walock-ууд болон чөтгөрүүд /demons/ энэ аймшигт хүчийг ашигладаг.
3. Элементүүд
Ертөнц дээрх биет бүхэн дараах үндсэн элементүүдээс тогтоно. Үүнд ус, агаар, гал, шороо орно. Элемент бүр нь өөр өөрсдийн хүчийг агуулах бөгөөд бөөгийн соёл нь урт удаан хугацааны турш энэхүү хүчүүдийг судалсаар, ашигласаар иржээ. Энэ удаан хугацааны хөгжлийн явцад энэхүү элементүүдийг нэгтгэж, уялдуулж, тэнцвэржүүлж, амилуулж байдаг нэгэн хүч байдгийг илрүүлсэн байна. Тэр бол сэтгэлийн хүч /spirit/ юм. /Сүнс ч гэж орчуулж болох, гэвч бусдад ойлгомжтой байлгахын тулд бодож байгаад сэтгэлийн хүч гэдэг нэршлийг илүүд үзлээ. Ойлгоорой ккк/ Энэ хүчийг 5 дахь элемент ч гэж нэрлэх нь бий. Сэтгэлийн хүчийг бөөгөөс гадна хуврагууд /monk/ гэгээрлийн хүч /chi/ хэмээн нэрийдэж, ашигладаг.
Үүнээс гадна бөө нар элементүүдийн хүчийг эрхшээхийн тулд нэг элементийн хүчийг нөгөө элементийн хүчтэй тэмцэлдүүлж, сулруулах / галын хүчийг ус, шороогоор бууруулах гэдэг ч юм уу/ замаар удирдах арга аргачлалыг боловсруулсан байна. Үүнийг өгөршүүлэх хүч /decay/ гэнэ.
Мөн бөөгийн хөгжлийн явцад эдгээр элементүүд нь сэтгэлийн хүчийн нөлөөгөөр тодорхой төлвүүдэд оршдгийг илрүүлжээ. Эдгээр төлвүүдээс шалтгаалан амьд биетүүд эерэг, сөрөг төрөл бүрийн мэдрэмжүүдийг мэдэрдэг байна. Элементүүдийн нөлөөллийг доор жагсаав.
Гал:
Эерэг: Хүсэл тэмүүлэл
Сөрөг: Уур хилэн
Ус:
Эерэг: Амар амгалан
Сөрөг: Шийдэмгий бус байдал
Агаар:
Эерэг: Овсгоо самбаа
Сөрөг: Галзуурал, улайрал
Шороо:
Эерэг: Хатуу чанд байдал
Сөрөг: Зөрүүд зан
Сэтгэлийн хүч:
Эерэг: Эр зориг
Сөрөг: Гэнэн, итгэмтгий байдал
4. Оршихуйн хязгаар
За эхний хэсэг дээр бичсэн дээ, 2 том энергийн бөөгнөрөл мөргөлдөж, том тэсрэлт болоод тэндээс одоогийн сансар огторгуй хэлбэр дүрсээ олж, тоймгүй олон гариг ертөнц үүссэн гээд. За тэр нь энэ зурагт үзүүлсэн маягийн юм үүссэн байгаа юм.
Ор хоосонд /Void/ орших орон зайг Түнэр харанхуй /The great dark/ гэх. Энэ түнэр харанхуйд харанхуйн эзэд /Void lords/ ноёрхоно.
Түнэр харанхуйн цаана /The great dark beyond/ гэрэлд бидний мэдэх Азерот, Драенор шиг амьдрал бүхий түг түмэн гариг эрхэс оршино. Түнэр харанхуйн цаана орших энэ огторгуйд Титанууд ноёрхоно.
Ор хоосон, гэрлийн зааг дээр Twisting nether оршино. Орчуулахад хэцүү юм аа, хойд насны эрчлүүр ч гэх юм уу мэдэх юм алга. Энэхүү Twisting nether-т ерөнхийдөө чөтгөрүүд /demons/ оршдог.
Азерот дээрхи бодит орон зайнаас гадна зэргэлдээ 2 өөр орон зай байдгийг мэдэх үү?
Эхнийх нь ногоон зүүдний /Emerald Dream/ орон зай /realm/. Маргад эрдэнийн зүүдний орон ч гэсэн болно. Ногоон зүүдний орон зай бол Азеротын бодит ертөнцтэй зэрэгцэн орших зүүдний ертөнц юм. Энэхүү зүүдний ертөнцөөр оюун бодлууд чөлөөтэй зорчих бөгөөд, орон зай, цаг хугацаа, хэлбэр дүрсүүд хувьсамтгай, тогтворгүй шинж чанартай болдог. Энэхүү зүүдний ертөнцийн тусламжтайгаар шидтэнүүд дүрсээ өөрчилөн амьтад, бусад биетийн хэлбэрт хувирах, орон зайг товчлон хормын төдийд шилжих зэрэг шидийг үзүүлдэг.
Дараагийн орон зай бол сүүдрийн орон /shadowland/. Ногоон зүүдний оронд амьд биетүүдийн оюун бодол оршдог бол, сүүдрийн оронд үхдлүүдийн сүнсүүд тэнүүчилдэг. Гэхдээ тэр үхдэлүүдийн сүнс нь түнэр харанхуйгаас гэрэл гэгээд хүрэх найдлага тээн тэнүүчилдэг. Харанхуйн шидийг ашиглан энэхүү оронд нэвтэрч, үхэгсдийн хүчийг ашиглах боломжтой
5. Бурхад ба бусад
Ор хоосны эзэд /Void Lords/
Тэд бол түнэр харанхуйд орших энергиэс бүтсэн мангасууд. Эдгээр мангасууд уур хилэнгээс өөр юуг ч үл мэдэх бөгөөд амьд бүхний энергийг сорж амьдардаг. Магадгүй аварга нэгэн нь Титануудаас ч хүчирхэг байж болох. Байгалиасаа амьдрал бүхий гаригууд дээр орших зохиолдолгоогүй хэдий ч хүчирхэг нэгэн нь эдгээр гариг ертөнцөд түр хугацаагаар гарч ирэх чадвартай.









Нару /Naaru/
Хамгийн эхнийх дээр бичсэн дээ, гэрлийн шид талстан биетүүдэд шингээд энэ тэр гээд. Нару бол тэр талстан биетийн нэг ширхэг нь юм. Тэд магадүгй түнэр харанхуйн цаана ч гэрэлтэж чадахуйц, хамгийн ариун тунгалаг гэрлийг агуулсан байдаг бөгөөд бүхий л амьдралыг гэгээн гэрлээрээ гийгүүлж, соёл иргэншлүүдэд итгэл найдвар, энх тайвныг авчирдаг. Мөн сүүдрийн ертөнцөд төөрсөн сүнснүүдийг гэрэлд хөтлөх чадалтай.
















Титанууд /Titans/
Титанууд бол зүйрлэшгүй аварга биетэй, амьд ертөнцүүдийг бүтээгч бурхад юм. Тэд гаригуудаар хэсэж, амьдрал цогцлоох шидийн үрийг суулгаж явдаг. Мөн Түнэр харанхуйд нойрсож буй бусад титануудаа сэрээх хүчтэй.








Сүйрлийн арми /The Burning Legion/
Сүйрлийн арми бол Түнэр харанхуйн цаана орших цор ганц, хамгийн хөнөөлт хүч юм. Огцорсон титан Саргерас энэ чөтгөрийн армийг бүтээсэн. Сүйрлийн арми нь мөхлийн шидийг /fel magic/ ашиглан гаригаас гариг дамжин амьд бүхнийг устгаж байдаг. Энэхүү мөхлийн дайнд /The Burning Crusade/ хичнээн гариг, соёл иргэншил үүрд устаж үгүй болсныг хэн ч мэдэхгүй.
Сүйрлийн армийг бүрдүүлэгч чөтгөрүүдийн сүнс нь Хойд насны эрчлүүрт /Twisting Nether/ оршдог тул тэднийг устгахад маш хэцүү. Бодит ертөнцөд чөтгөрүүдийг устгалаа ч гэсэн хойд насны эрчлүүр дэх сүнсийг нь устгаагүй цагт тэд дахин дахин амилсаар л байдаг.
Хуучин бурхад /Old Gods/
Хуучин бурхад бол ор хоосны эзэд /Void lords/ байдгийн биет баталгаа юм. Тэд бол Ор хоосны эздийн туслагчид бөгөөд амьдрал бүхий гариг дээр хувалз шигдэн байршиж, орчин тойрныхоо амьд энерги бүхнийг сорж, эзэндээ дамжуулж байдаг. Амьд гариг ертөнцийг идээ бээр, яр шарханд баригдсан мэт болгож, улмаар бүхий л амьд энергийг нь ховх сорсноор тухайн гаригийг амьдралгүй мөхмөл гариг болгон хувиргадаг.
Зэрлэг байгалийн бурхад /Wild gods/
Зэрлэг байгалийн бурхад бол байгальд амьд биет үүссэний баталгаа юм. Маш олон байгалийн бурхад үлэмж биет амьтдын дүрсээр үзэгддэг. Жишээлбэл Mist of Pandaria дээр бид бар, луу, үхэр, тогорууны бурхадтай уулздаг. Тэд 2 ертөнцөд нэгэн зэрэг оршиж байдаг. Бие нь бодит ертөнцөд оршдог бол сүнс нь зүүдний ертөнцөд /The Emerald Dream/ оршиж байдаг.
Элемэнтэн биетүүд /Elemental spirits/
Элементэн биетүүд бол гал, ус, агаар, шорооноос бүтсэн нэн эртний биетүүд юм. Тэдний дундаас анхны оюун ухаант биес үүссэн байдаг. Элементэн биетүүд нь ямар ч хэлбэр, хэмжээтэй байж болно. Элементэн биет бүр өөр өөрийн зан араншинтай байдаг ба хүч чадлаараа ялгаатай эрх мэдэлтэй байдаг. Маш жижигхэн биет нь ч гэсэн хүчирхэг, маш догшин, нэн сүйтгэмтгий байх нь бий.
Амьд үхдэлүүд /Undead/
Амьд үхдэлүүд бол үхсэн боловч, амьдрал, үхлийн завсар гацчихсан биетүүд юм. Энэ биетүүд нь үхлийн энергийг хорвоогоор тархааж байдаг. Ихэнх амьд үхдлүүд нь үзэн ядалт, өс хорсолдоо автан, тэдэнд дахиад хэзээ ч ирэхгүй зүйлсийг устгаж байдаг. Тэр бол амьдрал.

1.Scholomance-ийн эзэд.
Scholomance гэж Dungeon байдаг байсныг манай WoW тоглодог хүмүүс санаж байж магадгүй байх тэгвэл үүний түүхийн та сонсож байсан уу? Үгүй бол наашаа ойртоорой.
Scholomance-ийн анхны эзэд Barov-ийн гэр бүл байсан ба нэгэн өдөр тэдэн дээр Kel'thuzad хүрж ирж тэдний газрыг авъя оронд нь тэдэнд Lich хааны мөнхийн амьдрал өгнө гэж хэлдэг. Тэд ч дуртай яа зөвшөөрч дараа нь тэдэн дээр Kel'Thuzad өөрийнхөө Cult of the Damned-ийг дагуулж авч ирдэг ба тэр үеээр Barov-ийнхан ямар нэг зүйл буруу гэдгийг ойлгон нуугдаж эхэлдэг ч дараа нь баригдаж "The Butcher" гэдэг хочтой доктор-д хэдэн сараараа яргалуулж тамлуулж байсан ба тэдэний гэр бүлд болох болохгүй бүхий л туршилтуудыг явуулдаг байсан ба эцэст нь тэднийг хөнөөж бах таваа хангадагч буцаж амь оруулан ахин өөрсдийнхөө амьт



адыг хооллосон байдаг байна.

2. Goldshire-ийн хүүхдүүд.
Та Goldshire-т байдаг 6 хүүхдийн тухай мэдэх үү? Тэд ямар учиртай гэдгийг хэн ч мэдэхгүй. Хамгийн хачирхалтай зүйл нь тэд үргэлж Пентеграм үүсгэж явдаг ба энэ нь нэг ёсны чөтгөрийн бэлэгдэл юм. Тэд Сервер-ийн цагаар 7 цагт хөдөлж, Stormwind ороод буцаад гэртээ ирдэг гэрийнхээ 2 давхарт ахиад л нөгөө Пентеграм хэлбэрээрээ зогссон байдаг ба тэр үеээр нь сайн сонсвол эмэгтэй хүний уйлах чимээ, аймшгийн ая тоглогдох, Хуучин бурхадын нэг C'thun шивнэгдэх нь сонсогддог. Тэд яагаад ингэж алхдаг яагаад ийм зүйл хийдэг т ямар ч тайлбар байдаггүй байна.







3.Lordaeron-ийн мөхөл.
Та одоогын Lordaeron ямар байгааг мэдэж л байгаа байх тийм үү? Тийм ээ түүнийг одоо Undercity гэж нэрлэдэг болсон гэхдээ та тэр мөхсөн хотын дээгүүр явж байхдаа чимээ сонсож байсан уу? Тэнд Arthas-ийн эцгийгээ алах үеийн бүх дурсамжууд шингэсэн байдаг шүү заавал ч үгүй сонсоод үзээрэй.









4.Karazhan-ий хажууд байх бунхан.
Karazhan бол өмнө нь агуу шидтэн Medivh өргөө байсан билээ. Гэвч одоо балгас болсон тэр байгууламжын хажууд нэгэн доошоогоо ордог бунхан шиг зүйл байдаг. Орох гээд очвол хаалга нь хаалттай байх ба тийшээ хак юм уу нууц шатаар дамжин ордог байна. Гэвч хов хоосон урт хонгил л байх ба цаашаагаа явбал нэгэн усан сан байгаа тэр дотор нь хүмүүсийг уруу тийш нь харуулан дүүжилсэн байдалтайгаар байдаг байна.
Энэ дээр харуулах болно.
5. Puzzle Box of Yogg-Saron(Yogg Saron-ийн тоглоомон хайрцаг)
Архлеоги хийж олж авдаг ба маш олон зүйлсийг хэлдэг ч бүгд маш учир битүүлэг байдаг байна. Одоо энэ доор орчуулан бичэв.
Тоглоомон хайрцаг шивнэж байна:
Далайн гүнд гэрэл хүртэл үхэх ёстой.
Унтаж байгаа, ширтэж байгаа, чимээгүй байгаа, байшингууд бүгд мөрөөдөж байна. Тэднийг нураах ямар хүнлэг вэ.
Бодит болон бодит биш 2-ийн хооронд ямар ч хурц зүйл байхгүй.
Үхэл ч заримдаа үхэх тохиолдол бий.
Жижиг хурга харанхуй ойд төөрсөн байна.
Бүх газар, бүх зүйл өөрийн гэсэн сүнстэй байдаг. Бүх сүнс бас алагдаж болдог.
Хүмүүний төрөлхийн зүйлийг яаж чадах билээ?
Одод хүйтнийг гадагшлуулж байна тэр л энэ эрийг харанхуйд салаглуулж байна.
Чи унтаж байхдаа зүүдэлдэг үү? Эсвэл аймшигтай бодит байдлаас зугтах гэж хичээдэг үү?
Эргэн тойрноо хар. Тэд бүгд чамаас урвах болно. Бүх зүйлийг хаяаад хар ойлуу гүй.
Эртний газар болох Ny'alotha-д зөвхөн нойр л гэж бий.
Нойрсож буй эртний хот болох Ny'alotha-д зөвхөн галзуурсан зүйлс холхидог.
Ny'alotha бол хуучны, аймшигтай, тоологдож барамгүй гэмт хэргүүдээр дүүрсэн хот.
Y'knath k'th'rygg k'yi mrr'ungha gr'mula.(Хуучин бурхадын хэл)
Хоосон зүйлс чиний сүнсийг сорох болно. Дараа нь тэд удаанаар зооглох болно.
Живсэн бурхадын зүрх бол хар мөс.
Тэр чиний хойно зогсож байна. Битгий хөдөл, Битгий амьсгал.
Чи ахиад л зүүдэлсэн гэв үү? 7 нүдтэй хар ямаа чамайг гаднаас харж байна уу?
Сүйрсэн хот-д тэр мөрөөдөж байна.
Намайг онгойлго! Намайг онгойлго! Тэгэж байж л чи амар амгаланг мэдрэх болно.
Чи тэмцэж байна. Яг л чиний амьдрал утга учиртай мэт. Чи ухаарах болно.
Тамлуулж буй өвгөдийн сүнс чинь чамруу ширтэж байна. Анир чимээгүйгээр орилж байна. Аз болж тэд олуулаа юм.
Загас бүх нууцыг мэддэг. Тэд хүйтнийг мэддэг. Тэд харанхуйг мэддэг.
Үлэмж нэгэн үхсэн модний дээрээс ширтэнэ. Түүний сүүдэрт хэн ч амьсгалж зүрхлэхгүй.
Энэ харанхуйн сүүдрийн доор ямар ч гэрэл байхгүй, ямар ч өршөөл байхгүй, зөвхөн оргүй хоосон, бас аймшигт гэм нүгэл.
Дуустал цуг байсан та бүхэнд баярлалаа.
Next PostNewer Posts Home